x

Харрис эрүүл мэндийн шинжилгээний тайлангаа нийтэд дэлгэж, Трампыг шахалтанд оруулав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис өчигдөр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнийхээ дэлгэрэнгүй тайланг нийтэд дэлгэжээ. Ингэснээр тэр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөртэй нь өрсөлдөж буй Дональд Трампыг дарамт шахалтад оруулж байна.

Дэд ерөнхийлөгчийн эмч, армийн хурандаа Жошуа Сайммонс өчигдөр 59 настай Харрисын зургаан сарын өмнөх эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээний хоёр хуудас дүгнэлтийг нийтэлжээ.

Тэрбээр Харрисыг “гүйцэтгэх засаглалын тэргүүн, төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч зэрэг ерөнхийлөгчийн ажил албыг амжилттай хаших хэмжээний бие бялдар, оюун санааны чадамжтай” гэж дүгнэсэн байна.

Жошуа Сайммонс нь АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хувийн эмчээр сүүлийн гурван жил хагасын хугацаанд ажиллажээ.

Үүний хариуд Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штаб түүнийг бас ерөнхийлөгчийн албыг хаших шаардлагыг хангасан “төгс эрүүл саруул хүн” гэж тодорхойлоод өмнө нь нийтлэгдэж байсан эрүүл мэндийн үзлэг шинжилгээний тайлангуудын холбоосыг дурджээ.

Гэхдээ Трампын ийм тайлангуудад биеийн жин, цусны даралт, холестеролын түвшин зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл огт багтаж байгаагүй юм. 78 настай Трампын хувьд өмнө нь 81 настай ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөж байхдаа түүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг байнга сөхөж, дарамт шахалт үзүүлдэг байсан.

Харин сүүлд Ардчилсан Нам нэр дэвшигчээ Трампаас бараг 20 насаар дүү Харрисаар солиход энэ асуудал эргээд өөрийнх нь сул тал болоод байгаа.

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 11 мин Дональд Трамп 901 тэрбум ам.долларын цэргийн төсөвт гарын үсэг зуржээ 12 мин Монгол Улс болон АХБ хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив 15 мин Амгалан дулааны станц хаягдал усыг технологийн хэрэгцээндээ ашиглаж эхэллээ 18 мин Өнөөдөр болох улс төр, соёлын арга хэмжээнүүд 20 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 24 мин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 15 цаг 14 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 15 цаг 15 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 15 цаг 17 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 15 цаг 19 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 15 цаг 19 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 15 цаг 20 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 15 цаг 23 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 25 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 25 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 15 цаг 27 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 15 цаг 29 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 30 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 15 цаг 31 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 15 цаг 34 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top