x

НАТО-гийн тэргүүн М.Рютте Киевт айлчилж байна

Нидерландын Ерөнхий сайд асан Марк Рютте НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүлээж авснаасаа хойш хоёр хоногийн дараа буюу пүрэв гаригт Украины нийслэл Киев хотод хүрэлцэн иржээ.

Тэрбээр агаарын довтолгооны дуут дохио дуугарч байх үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, Барууны цэргийн эвсэл Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд Украинтай хамт байгааг илэрхийлсэн байна.

М.Рютте үг хэлэхдээ, Украины “эрх чөлөөний төлөөх тэмцэл” нь НАТО-гийн үндсэн зарчим, үнэт зүйлсийг илтгэж байна гэв. Тэрбээр В.Зеленскийд хандан хэлэхдээ “Украин НАТО-той урьд өмнөхөөсөө илүү ойр дотно болоод байгаа бөгөөд танай улс манай эвсэлд элсэх хүртэл ийм байдал үргэлжлэх болно” гэсэн байна.

“Украин өдрөөс өдөрт хүчирхэгжиж, НАТО-той хамтран ажиллах боломжтой болж, манай эвсэлд элсэхэд урьд урьдынхаас илүү бэлэн болж байна” гэж М.Рютте хэлээд, энэ нь Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх гүүрийг барьж байгааг онцолжээ.

НАТО-гийн гишүүн орнууд Украиныг зэвсгээр хангах, гишүүн орнуудын шавхагдаж буй зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлээ өргөжүүлэх нь чухал болохыг тэрбээр нэмж хэлсэн байна. “Сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн холбоотон улс Украинд цэргийн тусламж үзүүлэхээ зарласан бөгөөд үүнд Дани, Латви, Их Британи, мөн 8 тэрбум орчим ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн АНУ багтаж байна” гэж М.Рютте хэлжээ.

Украиныг дэмжиж, өөрсдийн нөөцийг нөхнө гэдэг бол үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг бөгөөд энэ нь миний хувьд нэн тэргүүний зорилт байх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна. М.Рютте өмнө нь Нидерландын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Украинд айлчилж, Одесса, Харьков зэрэг хотуудад зочилж байжээ.

Үүний хариуд В.Зеленский, Украины эсрэг харвасан Оросын пуужингууд болон нисгэгчгүй онгоцуудыг сөнөөхийг барууны дэмжигч орнууддаа ятгахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. НАТО-гийн гишүүн орнууд Ираны дайралтаас Израилыг хамгаалсны дараа Украины Ерөнхийлөгч ийнхүү хэлсэн байна.

“Оросын пуужин, нисгэгчгүй онгоцыг устгах шаардлагатай гэдгийг бид түншүүддээ итгүүлэн үнэмшүүлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллах болно. Энэ бол хэцүү шийдвэр гэдгийг бид ойлгож байна... тэд хараахан бэлэн болоогүй байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн агаарын довтолгооноос хамгаалах болон алсын тусгалт зэвсгүүд хэрэгцээтэй байгааг Украины Ерөнхийлөгч дахин дурдсан байна.

Ирэх долоо хоногт Германы Рамштайн агаарын баазад НАТО-гийн уулзалт болох гэж буй энэ үед М.Рюттегийн хамтаар Украины “ялалтын төлөвлөгөө”-ний нарийн ширийн зүйлүүдийг хэлэлцсэн гэдгээ В.Зеленский мөн мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 13 мин Дональд Трамп 901 тэрбум ам.долларын цэргийн төсөвт гарын үсэг зуржээ 14 мин Монгол Улс болон АХБ хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив 16 мин Амгалан дулааны станц хаягдал усыг технологийн хэрэгцээндээ ашиглаж эхэллээ 19 мин Өнөөдөр болох улс төр, соёлын арга хэмжээнүүд 22 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 25 мин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 15 цаг 15 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 15 цаг 16 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 15 цаг 18 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 15 цаг 20 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 15 цаг 20 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 15 цаг 21 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 15 цаг 24 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 26 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 27 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 15 цаг 28 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 15 цаг 30 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 31 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 15 цаг 32 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 15 цаг 35 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top