x

Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER

Арабын Нэгдсэн Эмиратад “тэнгэр баганадсан барилгуудын”  өрсөлдөөн үргэлжилж байна. Бас нэг барилга босгуулагч Tiger Sky  ирээдүйн цамхгийн нууцаас хуваалцжээ. Цамхаг дотор дэлхийн хамгийн өндөрт байгаа халуун орны ойг хийхээр төлөвлөсөн гэнэ. Нэг тэрбум америк доллараар босох энэ цамхагт олон шинэлэг зүйлийг  хийнэ. 

Tiger Sky Tower: фото, өндөр, хэдэн давхар, дотор нь юу байх, сууцны үнэ хөлс

Tiger Properties девелоперын хэлснээр цамхаг маш өндөр АНЭ-ийн цуутай олон өндөр барилгуудын нэг болно. Хэдийгээр Tiger Sky Tower 828 метрийн өндөр «Бурж-Халифыг» өндрөөрөө гүйцэхгүй ч дэлхийн хамгийн өндөр орон сууцны барилга болно. Мөн өөр  хэдэн ололтоор гайхуулах юм байна. 

Цамхгийн өндөр нь 532 метр бөгөөд 122 давхраас  бүрэлдэнэ. Уламжлалт шилэн нүүр нь  төлөвлөсөн зургаас харахад бусдаас өөр ба  төмөр жалюз хөшигтэй адилхан зүйлээр нарнаас хамгаалах юм байна. 

Барилгын концепт  нь цөл дэх төглийг санагдуулан Дубайн аагим халуунаас амрах боломжийг өгөх юм. Байгаль гар дор байгаа  “амьдрах орчин” хэмээн рекламдуулж байгаа.

Цамхагт  амьдрагчдад  санал болгож байгаа  эхний  “орогнол” нь мод ургамлын ховор төрөл цэцэглэсэн,  халуун орны шувууд  жиргэн донгодсон тэдний ой болох юм. Ой нь 447 метрийн өндөрт  байрлах ба үүгээрээ тэр  хамгийн өндөрт байгаа ой болох ёстой. “Ойд” явган хүний мөн гүйлтийн замуудтай, амрах овоохойнууд  ба канатан зам бий болно.

Ой модны дор 431 метрт байрласан нээлттэй панорамын усан сан байх  ба мөн л дэлхийн хамгийн өндөрт тооцогдох ёстой.

Мөн хамгийн өндрийн ресторан 439 метрт байрлана гэж байгаа ч түүнээс  илүү өндрийн ресторан баригдаж эхэлсэн «Бурж-Азизи» цамхагт гарч ирэх бололтой.

Ой мод, ресторанаас гадна Tiger Sky Tower барилгад 849 тансаг орон сууц байна. Тэдний хамгийн “даруухан” нь 680 мянган ам.доллараас эхлэн үнэлэгдэх болно.  Энэ цамхагт мөн л хамгийн өндрийн “вантны пентхаус” бий. Түүнд Дубайн  ханхүү нарын нэг амьдрах бололтой.

TigerSkyTower цамхагийн барилгын ажлыг 2029 онд  дуусгахаар төлөвлөжээ. Орост хамгийн өндөр орон сууцны байшин үүнээс хоёр жилийн өмнө оршин суугчдаа оруулсан байх ёстой.

Эх сурвалж: vokrugsveta.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 13 мин Дональд Трамп 901 тэрбум ам.долларын цэргийн төсөвт гарын үсэг зуржээ 14 мин Монгол Улс болон АХБ хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив 17 мин Амгалан дулааны станц хаягдал усыг технологийн хэрэгцээндээ ашиглаж эхэллээ 20 мин Өнөөдөр болох улс төр, соёлын арга хэмжээнүүд 22 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 26 мин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 15 цаг 16 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 15 цаг 17 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 15 цаг 19 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 15 цаг 21 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 15 цаг 21 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 15 цаг 22 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 15 цаг 25 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 26 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 27 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 15 цаг 29 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 15 цаг 31 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 32 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 15 цаг 33 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 15 цаг 36 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top