x

Иран дайнд бэлэн: Ойрхи Дорнодын байдал хурцдав

Израиль ираны пуужингийн довтолгооноос амжилттай хамгаалснаа мэдэгдээд хариу цохилтод бэлтгэж байна гэж мэдэгдэв. Израилийн тал Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөж магадгүйг хэвлэлүүд мэдээлж байна. Тегеран өөрийн ээлжид байдлыг хурцатгахын төлөө биш гэхдээ дайнаас айхгүй хэмээн мэдэгдлээ.

Израилийн боломжит хариу 
•    Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галант өөрийн орны армийг ираны пуужингийн довтолгооноос  амжилттай хамгаалсан гэж хэлэхдээ,  "Израильд хэн халдана тэр өндөр үнэ төлнө" гэдэг энгийн сургамжийг Иран сурсангүй гэв.
•    Аравдугаар сарын 2-ны  шөнө Израилийн арми арми Ираны талаас пуужингийн довтолгоон эхэлснийг зарлав. Агаарын довтолгооны түгшүүр  орон  даяар зарлагдав.
•    The Jerusalem Post сонины мэдээгээр Иран Израиль руу 500 орчим пуужин харважээ.
•    Израилийн  буудсан пуужингууд Иорданы  агаарын  орон зайгаар дамжин өнгөрөх үеэр хэдэн пуужинг угтан барьж сөнөөжээ гэж AlArabiyaтелевиз мэдээлэв.
•    Ираны мягмар гарагийн довтолгооны хариуг "хэдэн өдрийн дотор" барина гэж Израилийн эрх баригчид мэдэгдсэнийг портал Axios  дамжуулав.  Порталын эх сурвалжууд ярихдаа яг ямар хариу барихаа эрх баригчид шийдээгүй, энэ талаар Америктай  ярилцан тохирч байгаа  гэжээ.
•    Британийн долоо хоногийн TheEconomist  мөн  Sky News телевиз Израилийн хариу нь Ираны цөмийн байгууламжуудад өгөх цохилт  хэмээжээ. The Wall Street Journal сонин өөрийн эх сурвалжийн мэдээний дагуу  довтолгоон хийгдвэл Ираны цөмийн болон нефтийн дэд бүтэцэд цохилт хийхэд бэлэн гэдгийг Тель-Авив Тегеранд сануулсан байжээ.

Ираны мэдэгдэл
•    Зөвхөн Израилийн цэргийн байгууламжуудад пуужингийн довтолгоог хийсэн гэж Ираны ГХЯ мэдэгдэв. Энэ нь Исмаил Ханияг долоодугаар сарын 31-нд Тегеранд хөнөөсөн, Ливаны шийтийн "Хезболлах" хөдөлгөөний тэргүүн Хасан Насралла ба Исламын хувьсгалын манаа корпусын  командлагчийн орлогч, хушууч генерал Аббас Нилфорушан нарыг Бейрутад есдүгээр сарын 27-нд устгасны хариу гэж  яам  мэдээлжээ.
•    Ираны пуужингуудын 80% орчим нь израилийн пуужингийн довтолгооны системийг даван гарч еврейн орны нутаг дэвсгэр дэх байнуудад туслаа гэдгийг Ираны Fars агентлаг эх сурвалжийн мэдээнд тулгуурлан дамжуулжээ.
•    Ираны гипер дууны хурдтай Fattah  пуужин  анх удаагаа пуужингийн довтолгооны эсрэг Arrow-2, Arrow-3 гэх израилийн цогцолборуудыг устгалаа, мөн пуужингийн нэг хэсэг нь Газын зурвасын Нецарим районд тусан ЦАХАЛ-ын “олон тооны танкийг “ сөнөөсөн   хэмээн IRIB телевиз мэдээлэв.
•    Иран израилийн хорь гаруй  F-35 онгоцыг устгалаа  гэдгийг ираны ShafaqNA агентлаг батлаж байна.
•    Ираны пуужингууд Ашкелон хотын  дэргэдэх байгалийн хийн сууринуудад туссан гэж Tasnim агентлагийн мэдээнд өгүүлжээ.
•    Исламын бүгд найрамдах улсын  Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Мохаммад Багери, Иран Израилийн цэргийн хоёр баазад мөн “Моссад” тагнуулын  газрын төв байрыг буудсан гэжээ.
•    Хэрэв Еврейн улс хариу цохилт өгвөл  түүний  дэд бүтэцийг бүрэн устгана гэдгийг Жанжин  штаб нь сануулжээ. Энэ ажиллагаанд Исламын хувьсгалын манаа корпус пуужингийнхаа хүч чадлын “зөвхөн хэсгийг”  үзүүлсэн”өндөр технологийн үхлийн пуужингуудаа” ашиглаагүй хэмээн Ираны БХЯ-ны сайд хушууч генерал Азиз Насирзаде мэдэгдлээ. 
•    Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Их Британи, Франц, Германы гадаад хэргийн сайд нартай утсаар холбогдон “Иран хурцатмал байдлыг хөөрөгдөх эрмэлзэлгүй гэхдээ дайнаас айхгүй” гэж хэлсэн байв. 
Ливан дахь цэргийн ажиллагаа
•    Израиль Ираны пуужингийн довтолгооны дараа Ливанд байлдааны ажиллагааг үргэлжлүүлэв. Бейрутад агаараас довтлон наад зах нь  дөрвөн орон сууцны байшинг эвдлэн нураажээ.
•    Израилийн довтолгооны улмаас 55 амь үрэгдэж, 156 хүн шархадсныг Ливаны Эрүүл мэндийн яам мэдээлэв. 
•    Мягмар гарагт шилжих  шөнө  израилийн цэргийнхэнтэй хил  орчимын Эль-Адис сирины дэргэд анхны байлдаануудыг хийж  тэднээс хориод хүнийг устгаснаа "Хезболлах"  хөдөлгөөн мэдэгдлээ.
 

Эх сурвалж: tass.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 12 мин Дональд Трамп 901 тэрбум ам.долларын цэргийн төсөвт гарын үсэг зуржээ 13 мин Монгол Улс болон АХБ хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив 16 мин Амгалан дулааны станц хаягдал усыг технологийн хэрэгцээндээ ашиглаж эхэллээ 19 мин Өнөөдөр болох улс төр, соёлын арга хэмжээнүүд 21 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 25 мин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 15 цаг 15 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 15 цаг 16 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 15 цаг 18 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 15 цаг 20 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 15 цаг 20 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 15 цаг 21 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 15 цаг 24 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 25 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 26 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 15 цаг 28 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 15 цаг 30 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 31 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 15 цаг 32 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 15 цаг 35 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top