x

Ниссан компани нарны гэрэлд бага халдаг автомашины будаг туршиж байна

Ниссан Мотор компани зуны улиралд автомашины дотор салоныг халалтаас хамгаалах технологи туршиж байна.

Ингэхдээ нарны гэрэлд бага халдаг технологитой будгийг ашиглаж байгаа ажээ.

Хэрвээ автомашиныг ийм будгаар буддаг болбол дотор талдаа бага халж, агаар сэрүүцүүлэгчийн эрчим хүчний зарцуулалтыг бууруулах ач холбогдолтой юм байна.

Ниссан компани энэ чиглэлд халдаггүй материал үйлдвэрлэгч Radi-Cool компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.

2023 оны арваннэгдүгээр сард Ниссан 12 сарын хугацаатай туршилтыг Токио хотын Ханеда нисэх буудлын талбайд эхлүүлсэн юм.

Ингэхдээ Radi-Cool компанийн гаргаж авсан тусгай будгаар ANA (All Nippon Airways) компанийн нислэгийн талбайд ашигладаг Nissan NV100 автомашиныг буджээ.

Ханеда нисэх буудлын асар том задгай талбайд өдөржин наранд ажилладаг автомашиныг турших нь хамгийн тохиромжтой гэж үзсэн байна.

Хэдийгээр туршилтын хугацаа дуусах болоогүй байгаа ч будгийн үр дүн харагдаж эхэлжээ.

Тухайлбал тусгай будагтай автомашины гадаргуугийн температур  ердийн будагтай автомашинтай харьцуулахад Цельсийн 12 хэмээр буурч, дотоод салоны агаарын температур Цельсийн 5 хэмээр буурсан байна.

Radi-Cool компанийн будаг нарны гэрэлд хариу үйлдэл үзүүлдэг хоёр төрлийн бичил бүтэцтэй хэсгийг агуулдаг ажээ.

Нэг хэсэг нь нарны хэт улаан туяаг буцааж ойлгодог байна. Нөгөө хэсэг нь нарны цацрагийг эсэргүүцэх үйлчилгээтэй цахилгаан соронзон долгион үүсгэдэг ажээ. Ингэснээр цацрагийг автомашины гадаргаас агаар мандалд шилжүүлдэг юм байна.

Халдаггүй будгийн технологи шинэ зүйл биш бөгөөд ихэвчлэн байшин барилгад ашигладаг байжээ.

Гэхдээ ийм будаг маш зузаан тул заавал өнхрүүшээр буддаг ба гадуураа тунгалаг өнгөлгөөгүй тул гар хүрэхэд ул мөр үлддэг юм. Халдаггүй будгийн автомашинд зориулсан хувилбарыг гаргаж авахад дээрх асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байжээ.

Ниссан компанийн судлаачид 2021 оноос хойш ажилласны үр дүнд автомашины ердийн будгаас зургаа дахин нимгэн буюу 120 микрон зузаан, давстай ус, механик зураас, химийн урвал зэрэг гаднын нөлөөнд тэсвэртэй хувилбарыг гаргаж авсан юм байна.

“Миний мөрөөдөл бол эрчим хүч зарцуулахгүйгээр сэрүүн байдаг автомашин бүтээх. Энэ нь ялангуяа агаар сэрүүцүүлэгчийн ажиллагаа нь цэнэг хураагуурын нөөцийг ашигладаг цахилгаан автомашины эрин үед чухал ач холбогдолтой юм” гэж Ниссаны Судалгааны Төвийн дэвшилтэт материалын лабораторийн ажилтан, доктор Сусуму Миура ярьжээ.

 

Эх сурвалж: IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 7 цаг 8 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 7 цаг 15 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 7 цаг 24 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 7 цаг 48 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 7 цаг 54 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 8 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 9 цаг 20 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 цаг 43 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 9 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 9 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top