x

Оюутолгой компани өнгөрсөн улиралд ₮26.3 тэрбумыг орон нутгийн хөгжлийн төслүүдэд зарцуулжээ

“Оюу толгой” ХХК 2024 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

Өнгөрсөн II улиралд Оюу толгой ХХК "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" болон "Ханбогд сумын хөгжлийн хурдасгуур" сангаар дамжуулан 26.3 тэрбум төгрөгийг орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан байна. 

Үүний 80 хувь нь орон нутгийн дэд бүтэц, 20 хувь нь орон нутгийн хүүхэд залуус иргэдийн боловсрол эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн ажилд зарцуулагджээ. 

"Ханбогд сумын айл өрхийн тал хувь нь цэвэр, бохир усны сүлжээнд бүрэн холбогдлоо"

Тухайлбал: 

  • Ханбогд сумын гэр хорооллын бүсэд цэвэр усны 20 км, бохир усны 18 км шугам сүлжээг барьж байгуулан сумын 1,000 гаруй айл өрх, 60 гаруй аж ахуйн нэгжийг холбосон. Тус сумын нийт айл өрхүүдийн тал хувь нь цэвэр, бохир усны сүлжээнд бүрэн холбогдлоо.
  • Өмнөговь аймгийн үйлдвэрлэлийн бүсийг цэвэрлэх байгууламжид холбох бохир усны шугамын ажлыг барьж байгуулан хүлээлгэн өгсөн.
  • Аймгийн төвийн үйлдвэрлэлийн бүсэд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг барьж байна. 
  • Оюу толгой ХХК-н санхүүжилтээр баригдсан зургаа дахь цэцэрлэг болох 200 хүүхдийн багтаамж бүхий шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн. 
  • Ханбогд сумын боловсролын хөгжил 2030 бодлогын баримт бичгийг боловсруулж дууслаа гэдгийг тус компанийн Бүсийн эдийн засгийн хөгжлийн мэргэжилтэн онцоллоо. 

Оюу толгой компани боловсрол сургалтын хүрээнд хийсэн ажлуудаасаа дараах зүйлсийг онцлов. 

  • Олон улсад өрсөлдөхүйц монгол ажилтныг бэлтгэх зорилгын хүрээнд ажилтнууддаа мэдлэгийг нь сэргээх, аюулгүй ажиллагаа, манлайлал, харилцаа зэрэг чиглэлээр энэ улиралд 345,000 цагийн төрөл бүрийн сургалт орсон байна. 
  • 2024 онд 29 шинэ төгсөгчийг шалгаруулж авсан. 19 чиглэлд Оюу толгой ХХК-д ажиллана. 
  • ШУТИС-тай хамтарч хэрэгжүүлсэн геотехникийн хөтөлбөрийг 16 оюутан амжилттай дуусгаж эхнээсээ Оюу толгой ХХК-д ажиллаж байна. 
  • Олон улсын тэтгэлэгт геотехник болон гүний уурхайн чиглэлд гурван оюутанд олон улсын тэтгэлэг өгсөн. 
  • Монгол-Германы технологийн их сургуультай хамтраад орон нутгийн ахлах ангийн сурагч нарт зориулсан STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлж амжилттай дууссан байна. 

Түүнчлэн дундаж цалин хөлсийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 1-нээс хамтын хэлэлцээгээ хоёр үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо хамтран эхлүүлээд байгаа аж. 

 

Эх сурвалж: IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 37 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 44 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 54 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 17 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 23 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 50 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 49 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 12 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 19 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top