x

Алтайн угалз агнах жишиг үнэ 24,000 ам.доллар байна

Монголд ховордож буй аргаль угалзыг гадаадын жуулчид хууль бусаар агнасан гэх агуулга бүхий дүрс бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.

Уг асуудалтай холбогдуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас “2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд нэг ч Туркийн аялал жуулчлалын компанид зөвшөөрөл олгоогүй болно. Энэхүү худал мэдээлэл олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Ховор ан, амьтныг агнах хууль эрх зүйн орчин болон бусад зохицуулалт:

Тусгай зөвшөөрлийн тухай хууль 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгож байгаа.

Амьтны тухай хуулийн 26.3-т тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

2024 онд тусгай зориулалтаар агнах тоо хэмжээг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор баталжээ.

Энэ жилийн хувьд нийт

  • 70 угалз
  • 115 тэх
  • 63 халиун буга агнах зөвшөөрлийг олгосныг дараах хүснэгтээс дэлгэрэнгүй харж болно.

Хүснэгт 1: Тусгай зориулалтаар 2024 онд агнах амьтдын тоо хэмжээ

 

 

 

 

 

Аймгуудын нэрс

 

 

Угалз

 

 

 

Тэх

 

 

 

Халиун буга

 

 

 

Цагаан зээр

 

 

 

Бор гөрөөс

 

 

 

Зэрлэг гахай

 

 

 

Саарал чоно

 

 

 

Хүрэн баавгай

 

 

 

Агнуурын шувуу

 

1. Баян-Өлгий 14 24 6     9      
2. Баянхонгор 6 21 3            
3. Булган     2            
4. Говьсүмбэр 1     10          
5. Дорноговь 7                
6. Дорнод     2 50 2        
7. Дундговь 2 4   20          
8. Завхан 1 4 8 10     6    
9. Өвөрхангай 5 8 3   2   2    
10. Өмнөговь 9 18              
11. Сэлэнгэ     5         4  
12. Төв 7   11 22     3    
13. Увс 7 9 14            
14. Ховд 7 27       12      
15. Хөвсгөл     4   4        
16. Хэнтий 4   5 30         50
  НИЙТ 70 115 63 142 8 21 11 4 50

Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах хугацааг тогтоосон байдаг.

Тус хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:

  • 9.7.1.Угалзыг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл;
  • 9.7.2.Тэхийг жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдрөөс дараа оны долдугаар сарын 14-ний өдөр хүртэл;
  • 9.7.3.Хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл;
  • 9.7.4.Халиун бугыг жил бүрийн есдүгээр сарын 30-наас дараа оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл.

Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос та бүхэн харж болно.

Тухайлбал алтайн угалз агнах жишиг үнийг 24,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 81.1 сая төгрөгөөр тооцжээ. Тусгай зориулалтаар агнах боломжтой ховор амьтдын жагсаалтаас харахад алтайн угалз хамгийн өндөр үнэлгээтэй байна.

Харин говийн угалз агнах үнэ 14,000 ам.доллар буюу 47.3 сая төгрөгөөр тогтоожээ.

Хүснэгт 2: Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамж /Доор дурдсан ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно/

 

 

Ан амьтны нэр

 

 

 

Олзворын жишиг үнэ

 

Төлбөр Хураамж
Нэг. Хөхтөн
1 Угалз а/ алтайн 24000,0 19200,0 4800,0
2           б/говийн 14000,0 11200,0 2800,0
3 Тэх    а/алтайн 3000,0 2400,0 600,0
4           б/говийн 2600,0 2080,0 520,0
5 Халиун буга 1600,0 1280,0 320,0
6 Хар сүүлтийн зээр 500,0 400,0 100,0
7 Цагаан зээр 250,0 200,0 50,0
8 Бор гөрөөс 700,0 560,0 140,0
9 Зэрлэг гахай 320,0 256,0 64,0
10 Баавгай 2500,0 2000,0 500,0
11 Чоно 250,0 200,0 50,0
12 Шилүүс 2000 1600,0 400,0
13 Үнэг 80,0 64,0 16,0
14 Хярс 60,0 48,0 12,0
15 Дорго 80,0 64,0 16,0
16 Нохой зээх 300,0 240,0 60,0
17 Мануул 80,0 64,0 16,0
Хоёр. Шувуу
18 Хур 100,0 80,0 20,0
19 Сойр 120,0 96,0 24,0
20 Галуу 10,0 8,0 2,0
21 Нугас 18,0 14,4 3,6
22 Ой хээрийн бусад агнуурын шувуу 20,0 16,0 4,0
23 Ус намгийн бусад агнуурын шувуу 20,0 16,0 4,0
Гурав. Загас
24 Тул: бариад усанд нь эргүүлж тавих 150,0 120,0 30,0
25 Бусад агнуурын загас
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 16 цаг 35 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 16 цаг 36 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 16 цаг 37 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 16 цаг 38 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 16 цаг 39 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 16 цаг 39 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 16 цаг 40 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 16 цаг 41 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 16 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 16 цаг 42 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 16 цаг 43 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 16 цаг 44 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 20 цаг 30 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 20 цаг 31 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 20 цаг 35 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 20 цаг 36 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 20 цаг 37 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 20 цаг 37 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 20 цаг 40 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 20 цаг 40 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл...
Top