x

ХӨВСГӨЛ: Тул, зэвэг, хадран загасны 230 000 жарамгай бойжуулж байна

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тэнгис Шишхэд голын бэлчирт байгаль орчныг хамгаалах, загас үржүүлэх, загасчлах аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд жилд 400-500 мянган жарамгай үржүүлэх боломжтой лаборатори ашиглалтад оруулсан.

Энэ лабораторийг түшиглэн Хөдөө аж ахуйн их сургуулийн мэргэжлийн багш, судлаач нар загас үржүүлэх, технологийн ангийн оюутнуудын хамт Тэнгис Шишхэдийн бэлчрээс загасны эх сүргийг барьж тул, зэвэг, хадран загасыг зохиомол аргаар үржүүлж байна.

Зохиомол аргаар үржүүлсэн 230 000 түрсийг лабораторийн нөхцөлд бойжуулж байна.

“Монгол орны усны ай савд 79 зүйлийн загас тархсан байдаг. Дэлхийн байгаль хамгаалах холбооноос бүс нутгийн хэмжээнд байгаа загаснуудыг үнэлэхэд дөрөвний нэг нь ховордох, устах аюулд орсон учраас загасыг зохиомол аргаар үржүүлж, хамгаалах, нөхөн сэргээх нь чухал байна.

Ялангуяа цэнгэг усны зэвэг, хадран, тул загасыг үржүүлснээр тухайн голын сав газрын эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой.

Тус төсөл 5 жил үргэлжилж тул, хадран, зэвэг загасны сургийн бүтцэд хүйсийн харьцаа тэнцвэрт байдалд орно.

Мөн загасчлах аялал жуулчлал хөгжих, загас үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж судалгаа явуулахад мэргэжлийн дагуу суралцаж буй оюутнуудад сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийх судалгааны таатай орчин бүрдэж байна” гэдгийг ХААИС-ийн МАА биотехнологийн багш О.Оюунтуяа ярилаа.

Тэнгисийн гол Монгол шарын даваанаас эх аваад Шишхэд голтой нийлдэг бөгөөд тул, зэвэг, хадран загас амьдардаг.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 17 цаг 8 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 17 цаг 9 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 17 цаг 10 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 17 цаг 11 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 17 цаг 12 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 17 цаг 12 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 17 цаг 13 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 17 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 17 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 17 цаг 15 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 17 цаг 16 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 17 цаг 17 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 21 цаг 3 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 21 цаг 4 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 21 цаг 8 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 21 цаг 9 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 21 цаг 10 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 21 цаг 10 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 21 цаг 13 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 21 цаг 14 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж...
Top