x

Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн тохируулгыг хийж дуусав

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр болсон билээ.

Энэхүү шийдвэр нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон.

Тэгвэл дээрх шийдвэрийн хэрэгжилт нь хоёр үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд эхний ээлжид 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарав) хамруулж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийсэн. Ингэхдээ, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх зээлийн муу ангилалтай ч зээл, өр, төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагад нийцтэй нийт 127,761 иргэн, ААН-ын мэдээллийг тохируулгад хамруулав.

Харин шийдвэрийн хэрэгжилтийн хоёр дахь шатанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд өр, төлбөрөө бүрэн барагдуулж хаасан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийв. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн энэхүү нэгдсэн тохируулгад нийт 27,554 иргэн, ААН-ийн хугацаа хэтэрсэн ангилалтай, үйлдэгдэлгүй төлбөрийн үүргүүд хамрагдаж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй боллоо. 

Ингэснээр, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-74 тоот тушаалаар ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж, нийт 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохируулгад хамрагдлаа гэж Монголбанкнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 35 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 42 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 52 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 15 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 21 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 48 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 47 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 11 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 17 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top