x

Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн бүртгэлийг өөрчилжээ

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоо угтан Монголбанк муу зээлийн түүхтэй иргэн, ААН-ийн ангиллыг өөрчлөх шийдвэр гаргасан. Энэ дагуу иргэн, ААН-ийн зээлийн ангиллыг өөрчилжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-"КОВИД, олон улсын геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалж, дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдсон. Энэ явцад зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байснаас зарим иргэн, ААН анхаарал хандуулах, эргэлзээтэй, хэвийн бус муу зээлийн ангилалд орсон. Зээлийн муу түүхтэй бол дараагийн банкнаас зээл авахад эрсдэлтэй байдаг тул иргэн, ААН-ээс хүсэлт их ирсэн учраас зээлээ төлсөн бол ангиллыг өөрчлөх шийдвэрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан юм.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл зээлээ төлчихсөн хэрнээ ангилалд орсон хүмүүсийг төлөгдсөн гэдгээр бүртгэхээр өөрчилсөн. Энэ өөрчлөлтөд 127,761 иргэн, ААН хамрагдсан.

Үүнээс Улаанбаатар хотод 55,943, орон нутагт 71,711 иргэн ААН хамрагдаж, зээлийн бүртгэлд өөрчлөлт оруулсныг зарласан.

Зээлээ өнөөдрийг хүртэл төлж чадаагүй, муу ангилалд орсон иргэн, ААН зургаадугаар сарын 2-ноос өмнө зээлээ төлж барагдуулбал энэ шийдвэрт хамаарч, ангиллаа өөрчлүүлнэ" гэлээ.

Монголбанк анх 1924 оны зургаадугаар сарын 2-нд Монгол, ОХУ-ын хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Банк нэртэйгээр байгуулагдаж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Энэ зээлийн мэдээллээ яаж өөрчлүүлж байгаан бол
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 35 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 42 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 51 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 15 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 21 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 48 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 47 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 10 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 16 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top