x

GUYUK metaverse дээр SocialPay Junior аппликэйшний эвент эхэллээ

Голомт банк технологийн шинэ шийдлийг ашиглаж, бүхий л орчин нөхцөл, суваг, платформоор дамжуулан харилцагчдад үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэх зорилгынхоо хүрээнд GUYUK Metaverse дээр өөрийн виртуал салбараа нээгээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд GUYUK Metaverse-ийн хэрэглэгчдэд Голомт банкны виртуал салбараар үйлчлүүлэн манай бүтээгдэхүүн, үйлчилгээний заавар, зөвлөгөөтэй танилцах, мэдээлэл авах, бүтээгдэхүүний хүсэлт явуулахаас гадна сонирхолтой сургалт, хэлэлцүүлэгт орох, санхүүтэй холбоотой тоглоом тоглож, мэдлэг мэдээллээ сорин, төрөл бүрийн урамшуулалд хамрагдах боломжийг олгосоор ирсэн. Үүнээс гадна хэдхэн сарын өмнө SocialPay 3.0 аппликэйшний нээлтийг тохиолдуулан тус платформ дээр виртуал эвентийг 1 сарын турш зохион байгуулж, төрөл бүрийн тэмцээн уралдаан, шагнал, бэлгүүдээр харилцагчдаа урамшуулж байсан.

Харин энэ удаа Голомт банкнаас шинээр хэрэглээнд нэвтрүүлээд буй хүүхэд, багачуудын дижитал хэтэвч SocialPay Junior аппликэйшнд зориулсан виртуал эвентийг Metaverse орчинд эхлүүлэх гэж байна. Энэ хүрээнд та 2024.04.15-2024.05.03-ныг дуустал GUYUK Metaverse дэх Голомт банкны салбараар зочилж, бидний бэлдсэн хөтөлбөрт хамрагдан, тэмцээнд оролцсоноор төрөл бүрийн шагнал, урамшуулал хожих ба тэмцээнд оролцох бүрдээ оноо цуглуулж, урамшууллын купон бэлгэнд авах боломжтой.

Виртуал эвентийн хөтөлбөр нь дараах 2 үе шаттай байна. Үүнд:  

1-р үе: Голомт банкны “Дижитал зээл”-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой даалгавар биелүүлэх бөгөөд хамгийн түрүүнд амжилттай биелүүлсэн 18 хүн UBCab-аар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн эзэн болно.

  • Дижитал зээл Puzzle: 04.15-04.17

2-р үе: Оролцогчид тоглоом бүрд өгөгдсөн даалгаврыг биелүүлэн оноо цуглуулах ба цуглуулсан оноогоороо хамтрагч байгууллагуудын урамшууллын купоноос авах боломжтой. Шагналын купоныг Guyuk платформд холбосон таны и-мэйл хаягт илгээх тул та зөв и-мэйл хаяг холбосон эсэхээ заавал шалгаарай. 

  • Junior Quiz: 04.20-04.22
  • Junior Puzzle: 04:23-04:26
  • Карт шидэх: 04:27-04:30
  • Алмаз олох: 05:01-05:03

Таны цуглуулсан оноонд олгох купонууд:

Хамгийн чухал нь та виртуал эвентэд оролцож, зарим даалгаврыг биелүүлэхэд 7-18 насны хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшнийг заавал хэрэглэх шаардлагатай бөгөөд хэрвээ та өөрөө насанд хүрсэн бол 18-аас доош насны дүүдээ эсвэл хүүхдэдээ бүртгэл үүсгээд оролцох боломжтой. Мөн GUYUK Metaverse болон SocialPay Junior-т бүртгэлтэй утасны дугаар тань заавал ижил байх ёстойг анхаарна уу.

Тэмцээн тус бүрийн эхлэх цаг, шагнал болон бусад холбоотой мэдээллийг SocialPay болон GUYUK Metaverse фэйсбүүк хуудсаар цаг тухай бүрд нь хүргэх тул SocialPay Junior-ийн виртуал эвентэд оролцохыг хүссэн хүмүүс дээрх 2 хуудсыг дагаж мэдээллээ цаг алдалгүй аваарай.

QR-ийг уншуулан SocialPay Junior аппликэйшнийг гар утсандаа татаж аваад хүүхэд багачуудын санхүүгийн хэрэглээ дижитал хэтэвчид нэгдэх боломжтой бөгөөд SocialPay Junior аппликэйшний анхны хэрэглэгчдийг энэ оныг дуустал тасралтгүй үргэлжлэх урамшуулал, хөнгөлөлтүүд хүлээж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 35 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 42 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 51 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 15 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 21 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 48 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 47 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 10 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 17 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top