x

Голомт банк, EasyPay хамтран ПОС-ын харилцагчдад зориулсан урамшууллыг эхлүүллээ

Голомт банк, EasyPay ПОС төхөөрөмж ашигладаг иргэдэд зориулсан урамшуулал эхэллээ.

Хэрэв та Голомт банкны ПОС төхөөрөмжийг иргэнээр гэрээ байгуулан бизнесийн үйл
ажиллагаандаа ашигладаг бол Голомт банк, EasyPay хамтран хэрэгжүүлж буй Токио хот руу аялах шагналтай сугалаат урамшуулалд оролцоорой.
Урамшууллын хүрээнд 2024.04.01-2024.06.30-ны хооронд Голомт банкны дараах ПОС төхөөрөмжөөр хүлээн авсан таны бизнесийн орлогын 100,000₮ тутамд 1ш сугалаа олгох болно.

Урамшуулалд хамрагдах ПОС төхөөрөмжийн загвар:
 SP600
 SP630 
 N910
Супер шагнал:
 Токио хот руу аялах эрх /2 ялагч/

Бусад шагнал:
 Samsung Galaxy A14 /10 ялагч/
 Хадгаламжийн эрхийн бичиг-50,000₮ /20 ялагч/
Гар утас болон хадгаламжийн эрхийн бичгийн азтануудыг сар бүрийн эхэнд тодруулах бөгөөд Токио хот руу аялах эрхийн 2 ялагчийг 6-р сард тодруулах юм. Та ялагч тодруулах тохиролтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Easypay POS фэйсбүүк хуудсаас авах боломжтой.

Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:

 Сар бүр гар утасны 4 азтан, хадгаламжийн эрхийн бичгийн 10 азтаныг шалгаруулна.
 Токио хот руу аялах супер 2 азтаныг 6-р сард тодруулна.
 Шинээр ПОС авсан харилцагчдад 10 сугалааны эрх бэлэглэнэ.
 Зөвхөн ИРГЭНЭЭР гэрээ байгуулсан мерчантын харилцагчид урамшуулалд хамрагдана.

Харилцагч та өөрийн сугалааны мэдээллийг SocialPay аппликэйшн болон loyalty.golomtbank.com вэб сайтад утасны дугаар болон Интернэт банкны эрхээрээ нэвтрэн шалгаарай.

Голомт банк бизнесийн үйлчилгээний хүртээмжээ сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй эрхэм бизнес эрхлэгчдэд дотоодын болон олон улсын бүх картыг хүлээн авч, хамгийн олон төрлийн картаар, хурдан шуурхай төлбөр тооцоо хүлээн авах боломжтой мерчантын үйлчилгээг санал болгож байна.

Голомт банкны ПОС мерчантын давуу тал:
 Соронзон туузан, EMV чиптэй болон NFC контактлесс зэрэг хамгийн олон төрлийн
төлбөрийн карт уншдаг.
 НӨАТ-тай ПОС /Бэлэн, бэлэн бус, НӨАТ-гүй сонголттой/
 Кассын системтэй холбогдож, үнийн дүнг төхөөрөмжид дамжуулна.
 Гуравдагч байгууллагын аппликэйшн дэмжих андройд үйлдлийн системтэй.
 Картын хөнгөлөлт урамшууллын системтэй.
 SocialPay-ээр уншуулсан төлбөр тооцоог хүлээн авна.
 Realtime дэлгэрэнгүй хуулга харах боломжтой.
 ПОС-ын орлого барьцаалсан зээл авах боломжтой.
 ПОС-ын цаас, дагалдах үйлчилгээ, тараах материал, суурилуулалтын хураамж үнэ
төлбөргүй.

Хэрэв та Голомт банкны карт уншигч ПОС төхөөрөмжийг хараахан авч амжаагүй бол онлайнаар хүсэлтээ илгээж, төхөөрөмжөө захиалан авах боломжтой.

Хэрхэн онлайнаар хүсэлт илгээх вэ?
 ПОС мерчантын хүсэлт илгээх бол ЭНД дарна уу.
 Хувь хүн, Байгууллага болон И-КҮБ гэсэн сонголтоос өөрт тохирохыг сонгож мэдээллээ оруулна.
 Мэдээллээ зөв эсэхийг шалгаад “Илгээх” товчийг дарснаар таны хүсэлт амжилттай
бүртгэгдэнэ.
ПОС-ын харилцагчдад зориулсан сугалаат урамшуулал нь зөвхөн 3 сарын хугацаанд үргэлжлэх тул эрхэм бизнес эрхлэгч иргэд, хувь хүмүүс та бүхнийг урамшууллын хугацаанд бизнесийн орлогоо Голомт банкны ПОС төхөөрөмжөөр дамжуулан хүлээн авахыг зөвлөж байна.

Бид таны бизнесээ өргөжүүлэх боломжийг бүх талаар дэмжин ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 36 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 43 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 53 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 16 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 22 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 49 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 48 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 11 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 18 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top