x

Малын гаралтай түүхий эдийг эргэлтэд оруулах “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бест шүес”, “Мон-Ирээдүй” ХХК-д ажиллалаа.

Дээрх хоёр компанийн үйлдвэр кластерийн системээр хамтран ажиллаж,  малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг  нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэ хөтөлбөр дээрх салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын орчин, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, дотоод, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох юм.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр ноолуурын салбарын борлуулалтын орлого гэхэд л одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Эхний ээлжинд түүхий эдийн чанар, малын бүртгэлийн системийг сайжруулах, үйлдвэр, малчдыг холбож, түүхий эд бэлтгэл, нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, боловсон хүчин бэлтгэх шаардлагатайг аж ахуйн нэгжүүд болон салбарын мэргэжлийн холбооны удирдлага  илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлийн зээл авсан аж ахуйн нэгжүүд 2022 онд 14 тэрбум гаруй төгрөгөөр түүхий эд, туслах материал худалдан авч, 1.2 тэрбум гаруй төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэж, хоёр тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн байна. Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 2027 оны нэгдүгээр сарын 1-нд хүртэл 100 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлтөд 426 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдаж байна.

Ноос, ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас, хэвлэл, сав, баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн чиглэлээр 3,200 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрт 44 орчим мянган хүн ажиллаж байгаа юм.

“БЕСТ ШҮЕС” ХХК

Тус компани 2001 онд гутал, цүнх, арьсан эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд гутал үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч  компани болжээ. 2024 оноос гутлын түрийнд гадуур улыг шууд цутгадаг автомат машиныг  эх орондоо анх нэвтрүүлсэн байна.

 “МОН-ИРЭЭДҮЙ” ХХК

Тус компани арьс, шир зэрэг түүхий эдийг хагас боловсруулан олон улсын зах зээлд гаргахын зэрэгцээ бог малын арьсаар зөөлөн савхи, гутлын дотор эдлэлийн зориулалттай савхи, бодын ширээр гутлын дээд бие, цүнхний зориулалттай арьс, шир үйлдвэрлэж байна. 2020 онд салбартаа анхлан 2020 онд  Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлж, арьс ширний салбарын хөгжлийг  шат ахиулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 36 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 43 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 53 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 16 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 22 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 49 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 48 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 11 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 18 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top