x

Иргэдийн хадгаламж 29 хувиар, зээлийн үлдэгдэл 38 хувиар өсчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.  

Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 их наяд төгрөгөөр буюу 24 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд буюу 36 хувиар, төгрөгийн харилцах гурван их наяд төгрөг буюу 53 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Төгрөгийн хадгаламж 17.6 их наяд төгрөг байгаагийн 85 хувийг иргэдийн хадгаламж, 15 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж тус тус эзэлж байна. 

Иргэдийн хадгаламж 15 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр буюу 29 хувиар өсжээ. Харин байгууллагын хадгаламж 2.6 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буюу 98 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

"Чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ"

Нийт зээлийн өр үлдэгдэл хоёр хоёрдугаар сарын эцэст 28 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.4 их наяд төгрөгөөр буюу 24 хувь өссөн байна. 

Энэхүү өсөлтөд иргэдийн зээлийн өр үлдэгдэл 4.5 их наяд төгрөгөөр буюу 38 хувиар, хувийн байгууллагын зээлийн өр үлдэгдэл 776 тэрбум төгрөг буюу найман хувиар өссөн байна. 

  • Хэвийн зээлийн үлдэгдэл 24.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөгөөр буюу 30 хувиар өссөн байна. 
  • Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 163 тэрбум төгрөгөөр буюу 12 хувиар өссөн байна. 
  • Чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 211 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар буурчээ. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо 1 цаг 40 мин Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд 1 цаг 57 мин НҮБ санхүүгийн дампууралд орох эрсдэлд оржээ 2 цаг 1 мин Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье 2 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа 2026-01-30 Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа 2026-01-30 Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ 2026-01-30 БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа 2026-01-30 Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ 2026-01-30 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо 2026-01-30 "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа 2026-01-30 Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв 2026-01-30 Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ 2026-01-30 Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ 2026-01-30 Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ 2026-01-30 Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв 2026-01-30 Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ 2026-01-30 Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2026-01-30 Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа 2026-01-30
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ...
Top