x

Импорт өссөнд суудлын автомашин, нийтийн тээврийн автобусны нийлүүлэлт нөлөөлжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа. 

Өнгөрсөн сард инфляц долоон хувь гарсны 2.9 нэгж буюу 41 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Импортын барааны үнэ 31.4 хувиар өссөн нь инфляцад 2.3 нэгж хувиар нөлөөлсөн байна. 

зураг

Үндэсний Статистикийн Хороо

"Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурч, импорт 397 сая ам.доллароор өссөн"

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард 121 улстай гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.доллар үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар байна. 

Импорт 1.6 тэрбум ам.доллар, гадаад худалдааны тэнцэл хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 644.4 сая ам.долларын ашигтай гарч өмнөх үеийн мөн үеэс 406 сая ам.доллароор буурсан байна. 

2024 оны эхний хоёр сард экспортын 95 хувийг уул уурхай, 3.6 хувийг хөдөө аж ахуй гаралтай бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын 91 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зургаан хувийг Швейцар улс руу хийсэн байна.

Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурсан байна. 

Экспортод бууралттай бараа бүтээгдэхүүн: 

  • Алтны экспорт 126 сая ам.доллароор буюу 86 хувиар, биет хэмжээгээр 2.1 тонноор буурсан байна. 
  • Цайрын хүдэр, баяжмал 56 сая ам.доллар буюу 85 хувиар, биет хэмжээгээр 32 мянган тонноор буурсан байна. 
  • Адууны мах 21 сая ам.доллар буюу 73 хувиар буурсан байна. 
  • Лаазалсан мах 19 сая ам.доллароор тус тус буурчээ. 

Эскпортод өсөлттэй бараа бүтээгдэхүүн: 

  • Зэсийн хүдэр баяжмал өмнөх үеийн мөн үеэс 73 сая ам. доллароор 
  • Нүүрс 65 сая ам.доллароор, биет хэмжээгээрээ 2.9 сая тонноор өсөж, 10.9 сая тоннд хүрсэн. 
  • Төмрийн хүдэр баяжмал 25 сая ам.доллароор тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Өмнөх үеийн мөн үеэс нийт импорт 397 сая ам.доллароор өссөн. 

  • ОХУ-аас импортолсон барааны 71 хувийг нефтийн бүтээгдэхүүн 
  • Япон улсаас импортолсон барааны 82 хувийг суудлын автомашин 
  • БНХАУ-аас импортолсон барааны есөн хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна. 

Импорт өсөхөд нөлөөлсөн бараа бүтээгдэхүүн: 

  • Суудлын автомашины импорт 92 сая ам.доллароор буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Биет хэмжээгээр 15,848 ширхгээр өссөн байна. 
  • Автобензин 44 сая ам.доллар буюу 61 хувиар өссөн байна. Биет хэмжээгээр 60 мянган тонноор өссөн байна. 
  • Дизель түлш 34 сая ам.доллароор буюу 19 хувиар өссөн байна. Тоо хэмжээгээрээ 50 мянган тонноор өссөн байна. 
  • Нийтийн тээврийн хэрэгсэл 26 сая ам.доллароор буюу 2.2 дахин өссөн байна. Тоо хэмжээгээрээ 389 ширхгээр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 10 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 12 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 13 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 15 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 1 цаг 2 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 6 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 1 цаг 47 мин Цагаан ордны талбайд Христофор Колумбын хөшөөг байрлуулжээ 1 цаг 51 мин Д.Жаргалсайхан: Ёс зүйтэй байх нь зөв ч Ерөнхийлөгчийн хууль цаг үеэ олсонгүй 1 цаг 54 мин Орхон аймгийн 50 жилийн ойг угтан нийтийн эзэмшлийн талбай дахь бизнес эрхлэгчдийг нүүлгэнэ 1 цаг 59 мин Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалын томоохон ордууд илрүүллээ 2 цаг 0 мин АНУ Ираны нефтийн хоригийг түр хугацаанд сулрууллаа 2 цаг 4 мин ГССҮТ болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 2 цаг 12 мин Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо 3 цаг 0 мин Өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ 3 цаг 18 мин Гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 21 мин Литва улсад Дитер Болены концертыг цуцалжээ 3 цаг 23 мин Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаая 3 цаг 23 мин Баянгол дүүргийн төв болон ахмадын эмнэлгийг хэсэгчлэн засварлалаа 3 цаг 26 мин Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? 3 цаг 28 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top