x

Н.Энхбаяр: Энэ оны төсвийн орлого эрсдэл өндөр байж болзошгүй

"Дэд бүтэц, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад ирэх оны төсвийн орлогод эрсдэл өндөр байж болзошгүй"

Энэ парламентын отгон чуулган энэ долоо хоногт ажлаа эхэлнэ. Хаврын ээлжит чуулганаар хууль тогтоолын 40 гаруй төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл багтсан байна.

Төсвийн хуульд зааснаар Эдийн засаг, хөгжлийн яам дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн таамаглалд үндэслэн боловсруулж, дөрөвдүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх ёстой.

Тэгвэл ирэх оны төсвийн орлогыг хэрхэн төсөөлж байгаа талаар УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаярын байр суурийг сонслоо.

Н.Энхбаяр:

-"Сүүлийн гурван жилийн хугацаанд манай төсвийн орлого сайн бүрдэж байна. Экспортод гарч байгаа түүхий эдийн хэмжээ өндөр байна. 2023 онд 65 орчим сая тонн нүүрс гаргасан. Энэ оны төсвийг ч гэсэн маш өөдрөгөөр төсөөлсөн байгаа. Жаран сая тонн нүүрс гаргана, төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ, 25 их наяд төгрөгийн орлого бүрдүүлээд 27 их наядын зарлага гаргана гэж байгаа.

Гэвч энэ орлогыг бүрдүүлэх боломж нь түүхий эдийн хамааралтай, далайд гарцгүй орны хувьд эрсдэл маш өндөр. Бид хоёрдагч, гуравдагч зах зээлд түүхий эдээ гаргахыг маш их зорьж байгаа боловч дэд бүтцийн хөгжил, хүрэлцээнээс хамаараад одоогоор боломжгүй байна. Экспортын 90 хувь нь ганцхан зах зээлд гарч байна. Нарийвчлаад харвал Өвөр Монголын цөөхөн төмөрлөгийн үйлдвэрт манай түүхий эд очиж байна. Ийм нөхцөлд, хэдийгээр бид дотооддоо нүүрсээ биржээр арилжаалаад байгаа боловч гадаад зах зээл дээр гараад төдийлөн өрсөлдөх чадваргүй байна. Үндсэндээ худалдан авагч маань нэг л улс, нэг л зах зээл. Айхтар өрсөлдөөн цаашдаа бий болно гэж найдахгүй байна.

Экспортыг нэмэгдүүлэхэд дэд бүцийн хөгжил маш чухал. Засгийн газар үүнийг удаа дараа ярьж байгаа, Шинэ сэргэлтийн бодлогод ч дурьдсан байгаа. 2024 онд шинээр зорьж байгаа төмөр замын бүтээн байгуулалтууд хэзээ дуусах, хэзээ гадаад зах зээлтэй холбогдох вэ гэдгээс экспортын орлого бүрдэх эсэх нь хамаарна. 2024 оны төсвийн орлого дэд бүтэц, гадаад зах зээл аль аль талаасаа өндөр эрсдэлтэй байна. Ялангуяа Хятад улсын эдийн засгийн өсөлтийн тухайд дэлхийн олон улсын байгууллагууд бүгдээрээ санаа зовж байна. Гол худалдан авагч орны зах зээлийн нөхцөл байдлаас бид өндөр хамааралтай байгаа гэдгээ л анхаарах ёстой" гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоогоо хийж, энэ сарын 15-ны дотор Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байна. Ингэсний дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 11 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 18 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 28 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 51 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 57 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 24 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 23 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 47 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 53 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top