x

Хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

Голомт банк гуравдугаар сарын 6-нд тохиож буй 29 жилийн ойн өдрөө SocialPay аппликэйшний шинэ хувилбар буюу хүүхэд, багачууд хэрэглэх боломжтой SocialPay Junior аппликэйшнийг албан ёсоор танилцуулж байна.

Хувь хүн, иргэдийн боловсрол тэр дундаа санхүүгийн боловсрол, санхүүгийн зөв хэрэглээнээс тухайн улсын цаашдын хөгжил шууд хамааралтай. Тиймээс ирээдүйн ухаалаг иргэдийг бэлдэж, хүүхэд залууст багаас нь санхүүгийн боловсрол олгох нь чухал болоод байна.

Кембрижийн Их Сургуулийн эрдэмтдийн гаргасан “Бага насны хүүхдүүдэд суралцах зуршлыг бий болгох нь” судалгааны бүтээлд санхүүгийн боловсролыг бага наснаас буюу 3-6 насны хооронд эхлүүлэх нь зөв гэж дурдсан бөгөөд аливаа зүйлд хандах зуршил энэ насанд төлөвшдөг байна. Харин 7 наснаас хойш хүүхэд мөнгөтэй шууд харьцах, худалдан авалт хийх, үнэ цэнийг харьцуулан сонголт хийх, хадгалах, хуримтлуулах үйлдлийг бие даан хийх чадвартай болдог. Иймд энэ наснаас эхлэн санхүүгээ өрөө удирдах боломжийг олгож, мөнгөний зөв хэрэглээг хэвшүүлэх туршлагыг суулгах нь ирээдүйд санхүүгийн боловсролтой иргэн болон төлөвшихөд нь чухал нөлөө үзүүлнэ.

Монгол Улсын нийт хүн амын 1 сая орчим буюу 1/3 хувийг 7-18 насны хүүхэд, залуучууд эзэлж, 2/3 хувийг бусад насны хүмүүс бүрдүүлж байна.

Хүүхэд, багачуудад чиглэсэн санхүүгийн үйлчилгээнүүд тасралтгүй хэрэглээнд нэвтэрч буй энэ үед 7-18 насныханд зориулсан SocialPay Junior аппликэйшн нь QR ашиглан төлбөр төлөх, шилжүүлэг хийх, мөнгө илгээх болон нэхэмжлэх, кино, үзвэрийн тасалбар захиалах, нэгж, дата авах зэрэг өдөр тутмын амьдралыг хялбарчлах олон үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах боломжийг олгож буй юм.

Мөн хүүхэд тань насанд хүрээгүй тохиолдолд аппликэйшнээр хийх нийт гүйлгээний лимитийг тохируулах боломжтой бөгөөд энэ нь таны хүүхдийг хэт их хэмжээний зарлага гаргах эрсдэлээс сэргийлэх болно.

SocialPay Junior аппликэйшний онцлох үйлчилгээ:

  • SocialPay Junior ашигладаг найз руугаа “Нэхэмжлэх” илгээх
  • Бүх банкны данс руу шилжүүлэг хийх
  • Бүх төрлийн QPay болон SocialPay QR ашиглан төлбөр төлөх
  • “Лояалти” үйлчилгээг ашиглан олон төрлийн урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдах
  • “Мини апп” цэсээс нийтийн тээвэр, үзвэрийн тасалбар захиалах, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх,
  • Umoney картаа цэнэглэх, нэгж, дата авах
  • “Мини апп” цэсэд байрлах “Хамт олон” болон “Хуримтлалын туслах” үйлчилгээг ашиглан хуримтлал үүсгэх 

SocialPay Junior аппликэйшн нь хүүхэд багачуудын санхүүгээ бие даан удирдах, орлого зарлагаа хянах цаашлаад санхүүгийн боловсролд суралцахад нь туслах хамгийн УХААЛАГ сонголт байх тул шинэ үеийн төлөөлөл болсон хүүхэд, багачууд болон эцэг эхчүүд та бүхнийг SocialPay Junior дижитал хэтэвчид нэгдэхийг урьж байна.

Голомт банканд данстай харилцагчид Интернэт банкны эрхээрээ аппликэйшнд нэвтрэн ашиглах боломжтой бөгөөд Голомт банкны харилцагч биш бол заавал өөрт ойр байрлах салбараар үйлчлүүлэн SocialPay Junior аппликэйшн ашиглах эрхээ нээлгээрэй. Хараахан иргэний үнэмлэхээ аваагүй хүүхэд, багачууд заавал эцэг эх, асран хамгаалагчийн хамт очих шаардлагатай.

SocialPay Junior аппликэйшнийг гар утсандаа татаж аваад хүүхэд багачуудын санхүүгийн хэрэглээ дижитал хэтэвчид нэгдээрэй. SocialPay Junior аппликэйшний анхны хэрэглэгчдийг энэ оныг дуустал тасралтгүй үргэлжлэх урамшуулал, хөнгөлөлтүүд хүлээж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 10 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 17 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 26 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 50 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 56 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 23 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 45 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top