x

Голомт банк “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтарч ногоон зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ

Голомт банк тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон энэ чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд Голомт банк “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бүтээгдэхүүн худалдан авалтыг санхүүжүүлэх зорилготой ногоон зээлийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүллээ.

Эрчим хүчний хэмнэлт хийж, үйл ажиллагааны зардлаа багасгахыг хүссэн хувь хүн, байгууллагууд Голомт банкнаас олгож буй ногоон зээлийг ашиглан “МОНХОРУС Интернэшнл” ХХК-ийн зах зээлд нийлүүлдэг нарны систем болон давтамж хувиргагч төхөөрөмжийг худалдан авах боломжтой болж байна.

Зээлийн нөхцөл:

  • Хүү: 12% /жилийн/
  • Хугацаа: 24 сар хүртэл
  • Дээд дүн: 1 тэрбум төгрөг хүртэл

Та ногоон зээлийг дараах зориулалтаар авах боломжтой. Үүнд:

  1. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, гэрэлтүүлэг, дулаан, халуун ус түгээлт, дуслын усалгаа, өрхийн хэрэглээний нарны цахилгаан систем, дулаан алдагдлыг бууруулах барилгын материал үйлдвэрлэх, худалдан авалт хийх;
  2. Үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, HVAC систем, нарны хавтан, барилгын дулаалга зэргийг шинэчлэх;
  3. Цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй эсвэл сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэх мэт.

Нарны систем: Энэ нь нарны хавтанг ашиглан нарны энергиэр цахилгаан үүсгэх цогц систем бөгөөд үйл ажиллагаанд гарч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон урсгал зардлаа хэмнэх боломжийг танд олгоно. Та өөрийн барилга, байгууламжийн хэмжээ, загвараас хамааран хавтангийн хэмжээг сонгон суурилуулах боломжтой.

Давтамж хувиргагч: Цахилгаан хөдөлгүүрийн ачааллаас хамааран аажим давтамжийг ихэсгэх болон багасгах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Үүнээс гадна элэгдэл, хорогдлыг багасгахаас гадна насжилт болон найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Харилцагч та “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтарсан ногоон зээлийн бүтээгдэхүүнд хамрагдахыг хүсвэл өөрт ойр байрлах Голомт банкны салбарт хандан зээлийн хүсэлт өгөөрэй. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, шийдлийн талаар тодруулахыг хүсвэл 95018498 утас болон solar@monhorus.mn имэйл хаяг руу холбогдох боломжтой.

Голомт банкнаас олгож буй бусад ногоон зээлийн бүтээгдэхүүнтэй танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Мөн Голомт банк 2023 оноос сэргээгдэх эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг дэмжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлдвэрийн барилгын хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлээд буй юм.

Бид цаашид ч тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, шилдэг бизнесүүдийг санхүүжүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 12 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 19 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 28 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 52 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 58 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 25 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 24 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 47 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 53 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top