x

2015 онд Японтой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан ч экспорт өссөнгүй

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накармура Ко

БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулахаар зэхэж, хоёр тал эхний уулзалтуудаа хийсэн. Гадаад харилцааны яамны цахим хуудсанд дараах мэдээг нийтэлжээ.

Монгол Улс БНСУ-тай улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бүх салбарт харилцаагаа хөгжүүлсээр ирсэн. Дэлхийд тэргүүлэх технологи үйлдвэрлэлтэй, дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон тоглогчдын нэг, гадаадын хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болох БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх арга замын нэг нь хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (цаашид ЭЗТХ) байгуулах юм.

БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай, түүхий эдийн үнийн савлагаанд өртөмтгий, эмзэг эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал.

БНСУ-тэй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулбал энэ нь бидний хоёр дахь хэлэлцээр болно.

БНСУ-тай хийсэн манай нийт худалдааны эргэлт 1990-2015 оны хооронд 100 дахин нэмэгдсэн ч өнөөгийн байдлаар талуудын эдийн засгийн хамтын ажиллагаа хүлээсэн түвшинд хүрээгүй.

Хоёр орны худалдааны эргэлт 2012 онд оргил цэгт буюу 480 сая ам.доллар хүрсэн ч 2017 оны эцсээр 209 сая ам.доллар болжээ. Хоёр орны худалдаанд БНСУ-аас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ дийлэнх хэсгийг эзэлж байгаад анхаарч, цаашид худалдааны тэнцвэрийг бүрдүүлэх, Монголын экспортыг нэмэх нь манай улсын хувьд чухал “ гэжээ.

БНСУ-тэй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулбал энэ нь бидний хоёр дахь хэлэлцээр болно. 2015 онд Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулсан. Тэгвэл энэ гэрээ үр дүнд хүрсэн үү? Хоёр орны худалдаа тэлсэн үү, манай экспорт өссөн үү? Эдгээр асуултад хариулах нь БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн гэрээ үр дүнд хүрэхэд нэмэр болно.

Засгийн газар энэ гэрээг байгуулснаас хойших явцын, гарцын үнэлгээ, судалгааг хийгээгүй.

Японд төгсөгчдийн нийгэмлэг ЖУГАМО-гийн гүйцэтгэх захирал З.Сугар Монгол-Япон улсуудын хооронд найман жилийн өмнө байгуулсан гэрээний хэрэгжилтэд хийсэн судалгааг танилцуулсан юм.

Тэрээр “Энэ гэрээг байгуулснаас хойш манай улсаас Японд нийлүүлэх бараа, үйлчилгээ өсөөгүй. Харин тус улсаас Монголд худалддаг бараа өссөн. Энэ өсөлтөд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нөлөөлсөн үү гэдэг нь эргэлзээтэй.

Японд төгсөгчдийн нийгэмлэг ЖУГАМО-гийн гүйцэтгэх захирал З.Сугар

Манай Засгийн газар энэ гэрээг байгуулснаас хойших явцын, гарцын үнэлгээ, судалгааг хийгээгүй байна. Хоёр орны нийт худалдаа Японы худалдаанд маш бага хувийг эзэлдэг. Гэсэн ч тус улсын ЖЭТРО хэмээх байгууллага хувийн хэвшилдээ манайхтай байгуулсан гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Энэ нь японы экспортыг өсгөх үүрэгтэй, төрийн байгууллага. Харин Монголд Эдийн засгийн түншлэлийн гэрээг аль яам, агентлаг хариуцах нь тодорхойгүй” гэв.            

Хоёр улсын экспортлогч ААН-үүдийн хэдэн хувь нь ЭЗТХ-ийг ашигласан бэ гэдгийг судлахад манай компаниудын 12 хувь, японы компаниудын 24 хувь нь ашиглажээ. Мөн судалгаанд оролцсон, япон компаниудын 21 хувь нь энэ гэрээг ашиглахаар судалж байна гэсэн байна.

Бид Японоос авто машин, тоног төхөөрөмж, хуванцар эдлэл авч, тус улс руу чулуу, гипс, цемент, хүнсийг багахан хэмжээтэй худалддаг. Хэрэв та Япон руу бараа үйлчилгээ нийлүүлэхээр төлөвлөж буй бол юун түрүүнд тухайн бүтээгдэхүүний ЭЗТХ-нд заасан кодыг мэдэх хэрэгтэй аж. Ингэснээр тухайн бараа ямар хөнгөлөлтийг ямар хугацаанд эдлэх гэх мэт мэдээллийг авах боломжтой.

Японд төрийн байгууллагаас гадна тус улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хувийн хэвшилдээ Монголтой байгуулсан ЭЗТХ-ийг сурталчилсаар байна. Текст, видео гэх мэт бүх хэлбэрээр мэдээлэл түгээн, хаана, хэнд хандахыг ч зөвлөжээ. Япон хэлээр ЭЗТХ гэж бичээд гүүглээс хайхад 5.7 сая илэрц гарсан бол монголоор хайхад 500 мянган илэрц байна. Мөн монгол хэл дээрх мэдээллийн дийлэнх нь  хоёр орны хооронд ЭЗТХ байгууллаа гэсэн үйл явдлын, албан мэдээ байна.        

Монголоос арлын улс руу бараа нийлүүлэх хугацаа урт, Монголд инфляцын хэлбэлзэл их, ханшийн алдагдал өндөр, шударга бус өрсөлдөөнтэй, зарим дүрэм тодорхойгүй, хүний нөөц хомс.

Манай улсаас Япон руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс экспортлох боломжтой ч манай ААН-үүд тогтвортой нийлүүлж чадахгүй байна. Жишээ нь арьс ширийг амжилттай  нийлүүлж эхэлсэн ч зарим жил их, заримдаа цөөн арьс нийлүүлдэг нь японы хамтран ажилладаг талд хүндрэлтэй байжээ. Хушны самрын тухайд яамнаас жил бүр экспортод гаргах самрын хэмжээг өөр өөр тогдоодог аж. Мөн монголоос арлын улс руу бараа нийлүүлэх хугацаа урт, Монголд инфляцын хэлбэлзэл их, ханшийн алдагдал өндөр, шударга бус өрсөлдөөнтэй, зарим дүрэм тодорхойгүй, хүний нөөц хомс байгааг судалгаанд оролцогчид онцолсон байна.     

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Коо “Бид монголын ААН-үүдэд япон руу хэрхэн экспорт хийх сургалтыг хэд хэдэн удаа явуулсан. Төр засаг мэдээлэл тараахгүй байна гэж шүүмжлэхээс илүүтэй хувийн хэвшил барааны чанараа сайжруулах хэрэгтэй. Мөн монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд “Говь”-ийн пиджак өмсөөд “Бид хийсэн” гээд сурталчлах хэрэгтэй.

Японд чага цайны эрэлт их, энэ цай хорт хавдраас хамгаалдаг гэж үздэг. Харин чацарганыг би японы хамгийн  том цахим дэлгүүрт худалдах гэж оролдсон ч бүтэлгүйдсэн. Бид маркетингийн алдаа гаргасан байх. Нэг япон тогооч чацарганыг амсаад зууш амтлах, зууш чимэгдэхэд яг тохирно гэсэн. Чацаргана гэхээр заавал шүүс байх албагүй юм билээ. Хоёр улсын бизнес эрхлэгчид уулзаж ярилцах тусам шинэ санаанууд гардаг. Та япон бизнес эрхлэгчтэй уулзсан бол маргааш нь заавал мэйл бичиж, уулзалтаа баталгаажуулдаг байгаарай” гэж зөвлөв.

Одоогоор манай 16 компани япон хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Ирэх сард Японд Foodex хэмээх хүнсний үйлдвэрлэгчдийн томоохон үзэсгэлэн болно. Хоёр тал 2015 онд ЭЗТХ байгуулсан ч монголын хүнс үйлдвэрлэгчид анх удаа энэ үзэсгэлэнд оролцох гэж байна. Хушны самар, рапсын тос, чацаргана, шар тос үйлдвэрлэгч таван компани энэ үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ дэлгэж, япончуудад амтлуулна. Энэ үзэсгэлэнд 90 улсын 80 мянган хүн оролцдог байна.           

Шинэ салбарМЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Өнгөрсөн онд японы мэдээллийн технологийн 60 компанийн төлөөлөл Монголд иржээ. Тэд монголын ижил төстэй байгууллагуудтай уулзаж,  эхнээсээ хамтран ажиллаж эхэлсэн. Монгол компаниудад захиалга өгч, программ хангамж бүтээх захиалга өгдөг аж.

Японд төгсөгчдийн нийгэмлэг ЖУГАМО-гийн гүйцэтгэх захирал З.Сугар “Манай ААН-үүд бүтээгдэхүүнээ заавал эцсийн хэрэглэгчид хүргэхийг зорьдог. Эхний ээлжид японы зах зээлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд байрших нь л чухал. Эхлээд түүхий эд нийлүүлж байгаад яваандаа бүтээгдэхүүн нийлүүлж болно. Японы UNIQLO брэндийн ноолууран хувцас манай үйлдвэрийнхээс хоёр дахин хямд байдаг. Мөн Япончууд чацаргана жимсний талаар сайн мэдэхгүй тул цоо шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд цаг их шаардана. Монголын нэг компани Япон руу түүхий чацаргана гаргаж, Японд шүүс, уургийн баар, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Сингапур руу амжилттай экспортолж байна.” гэсэн юм.

Хүнс үйлдвэрлэгчдэд тулгамддаг бас нэг асуудал нь сайн чанарын лаборатори манай улсад байхгүй тул бүтээгдэхүүний орц найрлагыг дэлгэрэнгүй харуулах шинжилгээг хийдэггүй. Иймд гадаад улсуудад өндөр үнээр бүтээгдэхүүнээ шинжлүүлдэг аж.

Цаашид ЭЗТХ-ийг үр дүнд хүргэхийн тулд

  • Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх
  • Аль яам, агентлаг хариуцахыг тодорхой болгох
  • ААН-үүдэд мэдээлэл, зөвлөгөөг тогтмол хүргэх
  • Албан бус салбарын өрсөлдөөнийг бууруулах (жишээ нь хушны самрыг экспортлохдоо гаальд нэг кг самрын өртөг 2 ам.доллар гэж мэдүүлдэг ч самрыг түүх, тээвэрлэх, хадгалах, хүний нөөц, татварын зардлыг тооцоход 8 ам.доллар байна.)
  • Гарын авлага, замын зураглал боловсруулах хэвлэх, түгээх
  • ААН-үүд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах

Төгсгөлд нь онцлоход сүүлийн найман жилийн турш Японтой байгуулсан гэрээ эзэнгүйдэж, энэ гэрээний хэрэгжилтэд хэн ч анхаарсангүй. Гэрээ байгуулснаас хойш японы импорт өсөж, монголын экспорт яг хэвэндээ. Энэ нөхцөлд БНСУ-тай ЭЗТХ заавал байгуулах шаардлага бий юу?

Б.Эрдэнэчимэг, gogo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 6 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 2 цаг 23 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 2 цаг 30 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 4 цаг 7 мин ЭМГЭНЭЛ 4 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 4 цаг 46 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 4 цаг 54 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 5 цаг 22 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17 Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо 2024-05-17 Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" 2024-05-17 Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ 2024-05-17 “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ ЭМГЭНЭЛ
Top