x

Б.Дэлгэрсайхан: БНХАУ-ын талаас Дорноговь, Өмнөговьд сэргээгдэх эрчим хүчний станц барих санал тавьсан

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд эхэллээ. 

Говийн бүсийн салбар хуралдааныг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан "Говийн бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл" сэдвээр илтгэл тавьжээ.

Илтгэлд, 

-"Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол Улсыг зургаан бүсэд хувааж энэ хүрээнд мөрийн хөтөлбөр боловсруулах, цаашдын зорилгоо тодорхойлох чиглэл өгсөн.

Дэлхий нийтээрээ тун амаргүй нөхцөл байдлыг туулж байна. Ялангуяа хойд хөрш ОХУ-ын цэргийн ажиллагаа цаашид улам өргөжих хандлагатай байгаа тул үүнийг дагаад манай улсад нефтийн хомсдол үүсэх эрсдэл бий. Тиймээс Сайншандад баригдаж буй нефтийн үйлдвэрийн ажлыг хурдасгах нь Говийн бүс нутгийн хамгийн чухал асуудал болоод байна.

БНХАУ-ын талаас нефть нийлүүлэх боомт бий болгох санал тавьсан. Тиймээс зөвхөн Замын-Үүдийн боомтоор нефть оруулах бус Гашуун сухайт, Хангийн боомтоор оруулж ирэх асуудлаар хэлэлцэж байгаа.

Хоёрдугаарт, тэсрэх бодис оруулж ирэх зөвшөөрлийг хүн ам цөөн боомтоор оруулж ирэхийг зөвшөөрсөн. Тэсрэх бодис бол манай уул уурхайн салбарт хамгийн чухал зүйл гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Одоогоор уул уурхайн компаниудын оруулж ирдэг тэсрэх бодис ОХУ-аар дамждаг тул үүнийг дагаад үнэ нь өсдөг. Тиймээс шууд БНХАУ-аар орж ирнэ гэдэг эдийн засгийн хувьд ашигтай шийдэл юм.

ОХУ төдийгүй БНХАУ-ын байдал ч амаргүй байна. Тус улсын үл хөдлөхийн салбар хүнд байдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт "Evergrande" хэмээх үл хөдлөхийн том групп Хонконгийн шүүхэд дампуурлаа зарласан. Хятадын төр засаг энэ группээ дампуурлаас гаргах болов уу гэж таамаглаж байсан ч тийм зүйл болоогүй.

Хоёр хөршийн маань байдал ийм тогтворгүй байгаа нь биднийг өөрсдөдөө найдахаас өөр аргагүйд хүргэж байгааг Ерөнхий сайд онцолсон.

Дотоодын бүтээгдэхүүний хэмжээг нэмэх, Эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байгааг Засгийн Газраас даалгасан. Тиймээс энэ бүсчлэлийн хуралдааны гол зүйл нь дотоодын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Дэлхий нийтэд тулгарч буй бас нэг асуудал бол ажиллах хүчний дутагдал. Зөвхөн манай улсад гэлтгүй Япон, БНСУ-д ч ажиллах хүчний хомсдол орж байгаа тул 2030 онд гэхэд гадаад ажилчдынхаа тоог эрс нэмэх хандлагатай байгаа.

Тиймээс манай улс ч гэсэн ажиллах хүчний дутагдлаа нөхөх зайлшгүй шаардлагатай. Үүнд орон нутгийн иргэдээ хамруулж тэднийг чадавхжуулахад анхаарна. Өмнөговь аймагт өмнө нь иргэдээ Австрали явуулж боловсон хүчиндээ анхаарч байсан туршлагатай. Дорноговь аймагт ч гэсэн төвөөс ажиллах хүч татах зорилгоор хямд, ашигтай нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулах гэх мэт ажил хийсэн. Энэ мэт ажлаа цаашид үргэлжлүүлэхэд Засгийн Газраас дэмжлэг үзүүлнэ.

Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулахад гол учирдаг бэрхшээл бол ундны усны нөөц. Энэ чиглэлээр арга хэмжээ авахаар "Хэрлэн гол" төслийг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Энэ төслийн ачаар гадагшаа урсгалтай голын усыг Говийн бүс нутагтаа тогтоох боломжтой болно.

БНХАУ-ын талаас сэргээгдэх эрчим хүчний асуудлаар хамтрах санал тавьсан. Дорноговь аймгийн Алтанбулаг сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хамарсан сэргээгдэх эрчим хүчний станц барих хүсэлтэй байгаагаа тэдний зүгээс илэрхийлсэн юм.

Говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Энэ бүс нутгийн үзэсгэлэнт газрууд болон шашны сүм хийдүүдийг аялагчид их сонирхдог. Өнгөрсөн жилээс цахим хуудсанд олон дагагчтай аялагчдыг улсдаа урьж аялуулсан. Энэ аян энэ жил ч үргэлжлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс энэ аянд нутгийн иргэд ч гэсэн бэлтгэлтэй байж жуулчдыг хүлээн авах "Жуулчны гэр"-тэй болж хөгжүүлэх шаардлагатай" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 12 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 19 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 29 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 52 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 58 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 25 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 24 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 47 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 54 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top