x

АТГ: Ногоон автобусыг үйлдвэрийн бус аргаар угсарсан байж болзошгүй

Авлигатай тэмцэх газраас “но”-той ногоон автобусны хэргийг шалгаж дууссан болохыг мэдээлэв. Энэ талаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс ногоон автобусны хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэлээ. Тэрбээр NTV телевизид өгсөн ярилцлагадаа “Уг автобуснуудын улмаас учирсан хохирол нийт 88.4 тэрбум төгрөг гарсан. Үүнээс 11.5 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын явцад бэлнээр нөхөн төлүүлэх байдлаар төлүүлсэн. Үлдсэн хохирлыг нөхөн төлүүлэх байдлаар нийт 59 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 71.7 тэрбум төгрөгийг битүүмжлэн авахаар болсон. Дээрх хэрэгт тендерийн үнэлгээний гишүүд, шийдвэр гаргасан бүх албан хаагчид болон тендерт шалгарсан компани болон гадаадын компанийг шалгасан.

Хяналт шалгалтын явцад 27 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр 100 ногоон автобус нь үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн байж болзошгүй нь тогтоогдсон” гэжээ.

Үргэлжлүүлэн мөрдөн байцаалтын явцад гарсан хяналт шалтгалтын талаар мэдээлснээр нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 318.7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар тендер анх зарлагдсан байна. Ингээд “Тэнүүн Огоо” ХХК шалгарч эхний санхүүжилтээр 134.5 тэрбум төгрөгийг тус компанид шилжүүлсэн бөгөөд Евро-2 маркийн 100 автобус буюу ногоон автобус, дунд багтаамжийн 50 автобус, их багтаамжийн цахилгаан автобус 55 ширхэг тус тус нийлүүлсэн байна. Үүнээс техникийн шаардлага хангасан 46.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан автобус 55, дунд багтаамжийн 50 ширхэг автобусыг тендерийн шалгуурт нийцэж, улсын орлого болгон хүлээн авчээ. Харин ногоон автобус гэх тодотголтой автобуснууд тендерийн шаардлагад нийцээгүй тул хүлээн аваагүй байна.

Сануулахад, Парк шинэчлэлийн хүрээнд есдүгээр сарын 26-нд 80 автобус  орж ирсэн бөгөөд тус автобус нь БНСУ-ын Young An корпорацын ZYLE Daewoo Bus компанид үйлдвэрлэдэг, 2023 оны шинэ загвар болох Евро-5 стандартынх хэмээн Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээлж байв. Гэвч 2023 оны цоо шинэ гэгдэх уг автобус нь засаж, янзалсан, хэд хэдэн хэсэг халцарч, будаг нь хуурсан “но” илэрч дуулиан тарьж тендерийн булхай илэрсэн байдаг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 9 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 16 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 25 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 49 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 55 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 22 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 21 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 44 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 51 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top