x

Big Loyalty хөтөлбөрийн ялагч 1 өрөө байрны түлхүүрээ гардан авлаа

Голомт банкнаас зохион байгуулсан тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5500ш хамтрагч байгууллагуудын купон задарч, Changan CS55 автомашин болон 1 өрөө байрны 2 азтай харилцагчийг торуулсан юм. Харин сүүлийн супер шагнал буюу 1 өрөө байрны эзнийг 2024.01.05-ны өдөр тодруулж, ялагч болсон Д.Наранцэцэгт түлхүүрийг нь гардуулан өглөө.

-Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Даланбаяр овогтой Наранцэцэг гэдэг. Би Интермед эмнэлэгт сувилагч хийдэг.

-Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Олон жил Голомт банкны харилцагч байсны үр дүнд ингээд 1 өрөө байрны азтан болсондоо маш их баяртай байна. Аз одоороо онцгойрч авсан энэ байраа үр хүүхдэдээ өвлүүлэн амьдрах бодолтой байгаа.

-Big Loyalty хөтөлбөрийн талаар хэрхэн мэдсэн бэ?

Хамгийн анх ажлынхан маань Big Loyalty хөтөлбөрийн талаар надад хэлсэн. Оноогоо цуглуулаад 1 өрөө байрны шагналтай урамшууллын эрх авъя гээд бид нар он дуусахаас өмнө амжиж хамт олноороо оноогоо урамшууллын эрх болгосон. 

-Анх азтан болсноо яаж мэдсэн бэ?

-Азтан шалгаруулдаг өдөр манай ажлын хүн над руу залгаад та 1 өрөө байрны ялагч болжээ гээд хэлсэн. Би Голомт банкны фэйсбүүк рүү орж, тохирлын шууд дамжуулалтыг нөхөж үзээд өөрийгөө азтан болсноо мэдсэн дээ.

-Та ямар бүтээгдэхүүнээр Big Loyalty оноо цуглуулж, урамшууллын эрхээ авсан бэ?

-Манай ажил цалингаа Голомт банкны дансаар хүлээж авдаг. Цалингийн орлого ороход Big Loyalty оноотой болсон байсан.

-Та хэзээнээс Голомт банкны харилцагч болсон бэ? Голомт банкны өөр ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ?

-Би анх 2008 онд Голомт банкны харилцагч болж байлаа. Цалингийн данснаас гадна сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэж, “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т нэгдээд 5 жил болж байна. Зэс картыг мөн хэрэглэдэг. Ер нь итгэл даахуйц үйлчилгээтэй гэж боддог доо.

-Big Loyalty хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Энэ хөтөлбөрийн хүрээнд ийм олон харилцагчдыг баярлуулж, урамшуулж байгаад нь баяртай байна. Цаашдаа ч бас олон хүнийг шагнаж урамшуулах байх гэж бодож байна. Энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн Голомт банкны нийт хамт олондоо маш их баярлалаа.


Ийнхүү Голомт банкнаас зохион байгуулдаг Big Loyalty хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, энэ удаа данс, карт, хадгаламж, зээл зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авч буй 1 сая орчим харилцагчдын үнэнч хэрэглээг урамшуулж амжсан байна. Big Loyalty хөтөлбөр 2024 онд дахин хэрэгжих тул нийт харилцагч та бүхнийг үргэлжлүүлэн идэвхтэй оролцохыг хүсэж байна.

Тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 14 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 16 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 17 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 19 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 1 цаг 6 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 10 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 1 цаг 51 мин Цагаан ордны талбайд Христофор Колумбын хөшөөг байрлуулжээ 1 цаг 55 мин Д.Жаргалсайхан: Ёс зүйтэй байх нь зөв ч Ерөнхийлөгчийн хууль цаг үеэ олсонгүй 1 цаг 58 мин Орхон аймгийн 50 жилийн ойг угтан нийтийн эзэмшлийн талбай дахь бизнес эрхлэгчдийг нүүлгэнэ 2 цаг 3 мин Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалын томоохон ордууд илрүүллээ 2 цаг 4 мин АНУ Ираны нефтийн хоригийг түр хугацаанд сулрууллаа 2 цаг 8 мин ГССҮТ болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 2 цаг 16 мин Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо 3 цаг 4 мин Өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ 3 цаг 22 мин Гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 25 мин Литва улсад Дитер Болены концертыг цуцалжээ 3 цаг 27 мин Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаая 3 цаг 27 мин Баянгол дүүргийн төв болон ахмадын эмнэлгийг хэсэгчлэн засварлалаа 3 цаг 30 мин Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? 3 цаг 32 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top