x

“Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан МҮХАҮТ-тай хамтран “Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудал” хэлэлцүүлгийг /2023.11.23/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын дэд захирал Ц. Магнайбаатар нээж, МҮХАҮТ-аас бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаанд бизнес эрхлэгчдийн оролцооны түвшин тодорхойлох асуулгыг 2022 оны 12 сард цахимаар авсан. Тус асуулгад Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1603 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамрагдсан. Холбогдох бодлого, хууль, дүрэм журам шийдвэр гаргах процесст бизнес эрхлэгчдийн оролцооны түвшин ямар байгаа тухайд 16 хувь нь сайн, 46 хувь нь дунд, 34 хувь нь муу гэж үзсэн.

Томоохон аж ахуйн нэгжүүд оролцооны түвшинд илүү сайн, дунд үнэлгээ өгсөн бол жижиг дунд аж ахуйн нэгжүүд оролцооны түвшинд илүү муу үнэлгээг өгсөн үр дүн гарсан байдаг. Иймд холбогдох эрх зүйн актын төсөл болон бичиг баримтад саналаа илүү сайн өгч, илүү идэвхтэй, оролцоотой байх нь чухал байна. Энэ дашрамд дурдахад бизнесийн орчинд тулгардаг нийтлэг асуудлын гарц шийдлийг олох, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд Хууль зүйн бодлогын зөвлөл 2018 оноос үйл ажиллагаагаа эхлэн 2022 оны 9 дүгээр сард шинэчлэн байгуулагдан ажиллаж байна.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд аж ахуйн нэгжүүдийн хуулийн албаны захирлууд, ахлах хуульчид, МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, Монголын Олон Улсын Арбитрын арбитрчид багтдаг бөгөөд энэхүү зөвлөлд МҮХАҮТ-ын гишүүн компаниудын хуулийн асуудал хариуцсан төлөөллүүд орох нь нээлттэй гэдгийг тэрээр хэллээ.

Мөн хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо оролцож, Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудлыг судлан танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа талаар танилцуулав. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй нийт 2744 шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг холбогдох захиргааны байгууллагуудтай хамтран хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байгаа талаар дурдаад энэхүү ажилд МҮХАҮТ болон бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана гэв.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны төлөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Хуулийн бодлогын зөвлөл, Монголын барилгын үндэсний ассоциаци, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци ТББ, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо зэрэг 40 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл, хуулийн асуудал хариуцсан захирлууд оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 11 цаг 55 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 12 цаг 2 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 12 цаг 11 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 12 цаг 35 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 12 цаг 41 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 цаг 8 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 14 цаг 7 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 14 цаг 30 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 14 цаг 37 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top