x

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН В2В УУЛЗАЛТ БОЛЛОО

Эрхүү мужийн захирагч Игорь Иванович Кобзев, Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Алексей Иванович Соболь, Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн сайд Наталья Геннадьевна Гершун нар бизнес эрхлэгчдийн хамт МҮХАҮТ-д хүрэлцэн ирж “В2В” уулзалтад оролцлоо.

Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монгол улс, ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд олон салбарт хамтын ажиллагаа эрчимжин, гадаад худалдааны нийт эргэлт нэмэгдэж байгааг дурдаад, Монгол улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг нэмэгдүүлэхээр өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Танхим бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын “Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-тай хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалт нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, шинэ харилцаа холбоогоо нэмэгдүүлэх үр дүнтэй талбар болно гэв.

ОХУ, Монгол улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж /2023.10.23/ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай бүс нутагт хамааралтай стратегийн шийдвэрүүд гарсныг Эрхүү мужийн захирагч И.И.Кобзев онцлоод, "Эрхүү мужийн 90 гаруй түнш орноос Монгол улс экспортын хэмжээгээрээ эхний 10-т багтдаг. Бүс нутгийн бизнес эрхлэгчид Монгол улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх нэлээд сонирхолтой төдийгүй өнгөрсөн хугацаанд ажил хэргийн хэд хэдэн уулзалт хийсний үр дүнд хүнсний үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, арматур, модон байшингийн иж бүрдэл, аялал жуулчлалын чиглэлээр 14 компанитай экспортын гэрээтэй ажиллаж байна. Өнөөдрийн бизнес уулзалтын үр дүнд “Эрхүү муж болон Монгол улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Анагаах ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, салбарын өнөөгийн тулгамдсан асуудал зэрэгт хамтран ажиллахаар Эрхүү мужийн анагаахын их сургууль, Монгол улсын төрийн тусгай албан хаагчдын төв эмнэлэгтэй санамж бичгийг үзэглэж, мөн Эрхүү мужид ноос ноолуур боловсруулах, үйлдвэрлэх төсөлд хамтран ажиллахаар “First textile cashmere”, “Bluesky cashemere” -ийн төлөөллүүд гарын үсэг зурав.

Арга хэмжээнд Эрхүү мужийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, өндөгний экспорт, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, талх нарийн боовны үйлдвэрлэл, оёдол зэрэг 13 компанийн 20 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас салбарын 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож салбарын хамтын ажиллагааны өнөөгийн төлөв, цаашдын шинэ боломжуудын талаар мэдээлэл солилцон, бараа бүтээгдэхүүний дээжээрээ үзэсгэлэн гаргалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 40 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 47 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 56 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 20 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 26 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 53 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 52 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 15 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 21 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top