x

“МОНГОЛ, ХЯТАДЫН БАРИЛГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН 2023” БЭЭЖИН ХОТНОО БОЛНО

Монгол Улс, Бүгд найрамдах Хятад Ард улс /БНХАУ/ нь 1949 оноос хойш дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү урт хугацааны харилцааны үр дүнд Монголын барилга, бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хурдасгасан төдийгүй өнөөдөр Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна.

Түүнчлэн Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн төслийн 80 орчим хувийг Бүгд найрамдах Хятад улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Мөн  Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн ба үүний 64 хувийг буюу 12,5 тэрбум ам.долларыг БНХАУ- тай хийсэн худалдаа эзэлж байгаа бөгөөд Ковидоос хойших дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үе хоёр орны барилга бүтээн байгуулалтын салбарт эерэг нөлөө, чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх боломжийг бий болгож байна. 

Тиймээс Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Барилгын Ханган Нийлүүлэгчдийн Зөвлөл, БНХАУлсын барилгын материалын Тэргүүлэгч “Orient Sunder Window” Групп болон Барилга МН хамтран “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-ыг 2023 оны 11-р сарын 7-нд  БНХАУ - ын Бээжин хотноо зохион байгуулна.

Энэхүү чуулганд Монгол Улсын барилгын салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдлагууд, БНХАУ-ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, БНХАУ-ын талаас Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ханган нийлүүлэгчид оролцоно. Тус чуулганаар оролцогч талууд санал бодлоо солилцох, бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын боломжуудаа нэмэгдүүлэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Монголын барилгын салбарын зах зээл, онцлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах илтгэлүүд тавигдаж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт, “Бизнес аялал”-ыг зохион байгуулж, хоёр талын бизнес харилцаа холбоо, хамтарсан бизнесийг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллах болно. Мөн Монгол Улсаас цөөн тооны аж ахуй нэгжид чуулганы тайзнаа төслийн танилцуулга илтгэл тавих боломжоор хангаж байна. 

Иймд БНХАУ-ын барилгын салбарын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой, барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-д оролцохыг урьж байна.

Хаана: Бээжин хот 
Хэзээ: 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 
Холбоо барих:  99907814, 99907816
Зохион байгуулагч: “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган” зохион байгуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 58 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 17 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top