x

МОНГОЛ ФРАНЦЫН БИЗНЕС ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Парис хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, БНФУ-ын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн, Франц Монголын бизнес зөвлөл хамтран Монгол-Францын бизнес форумыг /2023.10.11/ Парис хотноо амжилттай зохион байгуулав.

Монгол-Францын бизнес форумыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.

Мөн БНФУ-ын Засгийн газрын Жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд хатагтай Оливиа Грегорие, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Францын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний Франц-Монголын бизнес зөвлөлийн тэргүүн Клауде Имаувэн нар нээлтийн үг хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Франц улсын эдийн засгийн олон салбарууд, тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, стандартыг Монголын бизнес эрхлэгчид суралцах сайн жишиг гэж үздэг бөгөөд эдгээр чиглэлд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна. Монгол Улсын хувьд Франц улс нь гуравдагч хөрш, тэр дундаа Европын холбооны хамгийн гол хамтрагч улс агаад хоёр талын хамтын ажиллагааны гол цөм нь бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүд гээд, цаашид МҮХАҮТ нь хоёр улсын худалдаа, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гол түнш байж, бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно гэдгийг онцоллоо.

Франц-Монголын бизнес зөвлөлийн тэргүүн Клауде Имаувэн , “БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны 5 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад төрийн айлчлал хийж байна. Бид өнөөдөр хоёр талын улс төрийн сайн харилцааг эдийн засгийн сайн харилцаа руу хөрвүүлэхээр энд хуран цуглаад байна. Хоёр талын худалдаа мөн эдийн засгийн олон салбаруудад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж бололцоо асар их байгаа бөгөөд хамтын ажиллагаа улам өсөн нэмэгдэнэ гэж найдаж байна. Өнөөдрийн энэхүү бизнес форумд хуран цугларсан хоёр талын бизнес эрхлэгчдийн тоо бидний хамтын ажиллагааны хүсэл эрмэлзлийг тодорхой илэрхийлж байна” гэв.

Тус форумын үеэр МҮХАҮТ, Францын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний олон улсын байгууллага хооронд байгуулсан санамж бичгээ шинэчлэн үзэглэлээ.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, өнөөгийн байдал”, БНФУ-ын Бизнес Франц байгууллагын орлогч захирал Дидиер Боулогне Франц Улсын бизнесийн орчны талаар, Метагро ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр “ХАА-н шинэ эрин, Монгол, Францын хамтын ажиллагааны боломж”, Ньюком группийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг “Сэргээгдэх эрчим хүчний ирээдүй” сэдвээр тус тус илтгэл тавьж, Францын талаас Монгол Улстай хамтран ажилладаг Thalès, Dassault Systèmes, POMA, Orano Mining зэрэг компаниуд хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийн, нэрийн хуудас , хамтын ажиллагааны талаар санал солилцох В2В арга хэмжээ хийн өндөрлөв.

Бизнес форумд оролцогчид маргааш Францын хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, технологийн чиглэлийн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах ба 🇲🇳Монголын талаас хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын 70 гаруй аж ахуй нэгжийн 100 орчим төлөөлөгч, 🇫🇷Францын талаас тус чиглэлийн 60 гаруй төлөөлөл оролцох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top