x

Олон улсын худалдааны төвийн төлөөлөлтэй уулзлаа

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Олон улсын худалдааны төвийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад Олон улсын худалдааны төв (ITC)-ийн ахлах зөвлөх Оливиер Марти, зөвлөх Олга Крилова, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн нарын төлөөлөл оролцов.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Олон улсын худалдааны төв (ITC)-тэй “Монгол Улсын Үндэсний экспортын стратегийн II үе шатыг дуусгах техникийн тусламж үзүүлэх гэрээ” байгуулсан.

Гэрээт ажлын хүрээнд ОУХТ нь Монгол улсын уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбарын компаниудын өрсөлдөх чадварыг үндэсний болон олон улсын түвшинд бэхжүүлэх иж бүрэн экспортын стратегийг боловсруулан ажиллаж байна. Уг стратегийн баримт бичиг нь тэргүүлэх 6 экспортын салбар болон худалдааг дэмжих 4 чиг үүргийн үйл ажиллагаануудын хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлох юм.

Үндэсний экспортын стратегийг боловсруулах салбарууд:

  • Амин дэмээр баялаг хүнс: жимсгэнэ, самар болон бусад биологийн төрөл зүйлийн ургамал (органик болон чанарын дээд зэрэглэлийн)

  • Мах, махан бүтээгдэхүүн (органик болон чанарын дээд зэрэглэлийн)

  • Арьс, ширэн эдлэл

  • Тогтвортой тансаг нэхмэл ба хувцас: ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос

  • Технологийн үйлчилгээ: мэдээллийн технологи ба дижитал үйлчилгээ

  • Орон нутагт түшиглэсэн эко аялал жуулчлал: туршлага хуримтлуулах адал явдалт аялал

  • Худалдааг дэмжих чиг үүргүүд:

  • Худалдааг хөнгөвчлөх (Trade facilitation)

  • Худалдааны санхүүжилт, түүний хүртээмж (Access to finance)

  • Худалдааны нийцэл буюу түүнийг дагаж мөрдөх- Чанарын удирдлага (Trade compliance-Quality management)

  • Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа (Trade and investment promotion

Дээрх уулзалтаар Монгол Улсын Үндэсний экспортын стратегийг боловсруулахад МҮХАҮТ-ын хэрхэн хамтран ажиллах талаар, хувийн хэвшлийн салбарын санал санаачлагыг тусгах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 15 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 22 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 31 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 55 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 16 цаг 1 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 27 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 27 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 50 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 56 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top