x

CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг 2023 оны 09 сарын 18-ны өдөр “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж, бизнесийн орчин байнгын өөрчлөлтөд байх болсон энэ цаг үед өөрчлөлтөөр хөгжих шинэ соёлыг төлөвшүүлэх, бизнесийн ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дээдэлж, дэлхий дахины өөрчлөлтийн хурдацтай хөл нийлүүлэн алхахын хэрээр компаниуд хүчирхэгжих боломжтойг дурдлаа. Мөн “ХАРИУЦЛАГАТАЙ МАНЛАЙЛАЛ” уриалгыг дэвшүүлж “ЗАСГИЙН ГАЗАР, ТББ, НИЙГМИЙН ОЛОН ИНСТИТУТ БАЙДАГ Ч АЛЬ НЬ Ч ЗӨВ БИЗНЕС ШИГ ЧУХАЛ БАЙДАГГҮЙ” хэмээх ёс зүйтэй бизнесийн түүчээ болсон “Body Shop”-ийн үүсгэн байгуулагч Анита Роддикийн ишлэлийг онцоллоо.

CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээний оролцогчиддоо зориулан дэлхийн шилдэг манлайлал, менежментийн хөтөлбөр болох “Harvard ManageMentor Intro” сургалтыг “Ёс зүйтэй манлайлал” , “ Яриа хэлцэл хийх” сэдвүүдийн хүрээнд орлоо.

Бизнес эрхлэгч, уидардагчдын амжилттай манлайлал, багаа зүй зохистой удирдан чиглүүлэх, өөрт тулгамдаж буй асуудлаа оновчтойгоор шийдэх, тасралтгүй өөрийгөө урам зоригоор тэтгэх боломжийг олгох “Executive Coaching” арга барилыг онцолж олон улсын коучингийн холбооны гишүүн, Бизнес Коуч Б.Мика мэдээлэл хүргэлээ.

Бизнесийн хөгжлийн чиг хандлага тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнест төвлөрч буй энэ цаг үед зорилгод тулгуурласан, хариуцлагатай манлайллын талаарх ойлголт, хандлагыг бий болгох, компаниудад нэгдмэл зорилго дор, бизнесээ дахин шинээр харахад нь туслах зорилготой “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” нээлттэй хэлэлцүүлэг өрнөлөө.

Хэлэлцүүлэгт компанийн зорилго зөвхөн ашиг олох гэхээс илүүтэй нийгмийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг, илүү оролцоотой манлайллыг бий болгох, бусдыг удирдан , манлайлахын тулд тасралтгүйгээр өсч хөгжих процессийг өөртөө суулгах, эргээд түүнийгээ үлгэрлэх, бусдадаа мэдлэгээ түгээх, туршлагаа хуваалцах, ёс зүйтэй хариуцлагатайгаар манлайлах /RESPONSIBLE LEADERSHIP/ хамтдаа утга учиртай, урт хугацааны, ухаалаг гүн зорилгоор /DEEP PURPOSE/ нэгдэхийг уриаллаа.

CEO RADAR арга хэмжээний үеэр дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан “The Blackstone Group” - ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, филантропист тэрбумтан Стефан Шварцманы ажил амьдралын зарчмын талаар өгүүлсэн “Шилдгийн төлөөх замнал” номыг орчуулагч С.Лхагвадорж танилцуулж гүйцэтгэх захирлууд, бизнесменүүдэд зориулсан заавал унших номнуудын нэг хэмээн санал болголоо.

Хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, хариуцлагатай манлайллаар гүн зорилготой олон улсад өрсөлдөх амбицтай компанийг төлөвшүүлье

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 14 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 21 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 31 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 16 цаг 0 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 27 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 26 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 50 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 56 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top