x

Австри-Монголын бизнес форум боллоо

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайдын яам хамтран Монгол-Австрийн бизнес форумыг өнөөдөр (2023.09.15) “Шангри-ла” зочид буудлын “Парис-Бээжин” танхимд зохион байгууллаа.

Монгол, Австри хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү бизнес форумд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Европын Холбооны Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Бүгд Найрамдах Австри Улсын Монгол, Хятадыг хариуцсан худалдааны зөвлөх Маикл Бергер тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Австри-Монголын хоёр дахь удаагийн бизнес форумд Австри Улсаас ME International GmbH, BERTSCHfoodtec GmbH, BERTSCHlaska Produktions-und Handels-GmbH зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүн, мах боловсруулах, эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн тээвэр, цахим технологи, дүүжин тээвэр, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 компани оролцов.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Австри-Монголын бизнес форумыг нээж, үг хэлэхдээ өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа эдийн засаг, бизнесийн салбарт өргөжин дэвжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Хоёр улсын худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая ам.долларт хүрсэн бол энэ жилийн эхний 8 сарын дүн мэдээллээс үзэхэд, энэ тоо ихээхэн хэмжээгээр давж биелэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсаас Австри улсад малын өлөн гэдэс, давсаг, гүзээ зэрэг МАА-н дайвар бүтээгдэхүүн, гянт болдын хүдэр, баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн, мөн оёмол сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австри Улсаас суудлын машин, хүнд машин механизм, бяслаг аарц, ундаа, лабораторийн төхөөрөмж, эм зэрэг бараа бүтээгдэхүүн импортолж байна.

Монгол Улсын хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, уул уурхайн бус байгалийн баялаг нөөц, Австри Улсын олон жилийн туршлага, нөү-хау, шинэлэг технологийг хослуулсан хөнгөн үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааны боломж бололцоо их байна.

Энэ нь Монгол Улсын экспортын потенциалтай бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааны тэнцлийг ойртуулах зэрэг ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн бизнесийн салбарын хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр улсын хооронд 2012 оноос хойш хэрэгжүүлж ирсэн Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нэн чухал түлхэц болно гэж үзэж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 14 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 22 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 31 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 16 цаг 0 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 27 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 26 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 50 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 56 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top