x

Монголын Олон Улсын Арбитр Хятадын Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Комисс /CIETAC/-той хамтран ажиллана

Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс /CIETAC/-оос БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан “Хятадын арбитрын долоо хоног” арга хэмжээнд Монголын Олон Улсын Арбитр дэмжигч байгууллагаар оролцлоо. Тус арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны 500 орчим зочид төлөөлөгчид чуулж, Монголын Олон Улсын Арбитр болон Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс /CIETAC/ хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

"Хятадын Арбитрын долоо хоног" нэгдсэн арга хэмжээнд Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Арбитрч Т.Мэндсайхан, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар оролцсон бөгөөд Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын удирдлагуудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов:

  • Талууд тус тусын арбитрчдын жагсаалт дахь арбитрчдаас зохих туршлага бүхий шаардлага хангасан арбитрчийг харилцан арбитрчдын жагсаалтдаа оруулах, мөн түүнчлэн аль нэг талын хүсэлтээр шаардлага хангасан арбитрчийг хүсэлт тавьсан тодорхой хэрэг маргаанд томилохыг санал болгох

  • Шаардлагатай тохиолдолд аль нэг талын хүсэлтээр арбитрын хуралдаан, ажиллагаа болох газраас хамааран нөгөө талын заал, танхимын харилцан тохиролцож ашиглах боломжоор хангах

  • Арилжааны арбитр болон бусад шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх талаар мэдээлэл харилцан солилцох, тус тусын байгууллагаас эрхлэн гаргасан ном хэвлэлийг солилцох

  • Талууд сургалт, судалгааны чиглэлээр харилцан тохиролцож хамтран ажиллах

Мөн “Бүс ба зам санаачилгын арбитрын байгууллагуудын гуравдугаар форум”-ын үеэр арбитрын журмаар маргаан хянан шийдвэрлэхдээ харилцан хууль хэрэглээний мэдлэг, мэдээллээ солилцох тухай санамж бичигт “Бүс ба зам” санаачилгын гишүүн байгууллагуудын хамтаар нэгдэн орлоо. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд арбитрын маргааны талууд хэрэг хянан шийдвэрлүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжоос өөр орны хуулийг ашиглана гэж заасан тохиолдолд арбитрын байгууллагууд энэ талаар цаг алдалгүй харилцаж, тухайн орны арбитрын байгууллагаас хэрэглэх хуулийн талаар мэдээлэл, лавлагаа, дүгнэлт авахаар харилцан тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 15 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 22 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 32 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 55 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 16 цаг 1 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 28 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 27 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 50 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 57 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top