x

Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн Эрээн хотноо үргэлжилж байна

Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн 11 дэх удаагаа бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд 2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын олон улсын хурал, үзэсгэлэнгийн танхимд эхэлж, гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэн “Боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг эрэлхийлж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээцгээе” уриан дор болж байна. Хятад, Монгол, Орос гурван орны Хил дамнасан тээврийн чадавхыг сайжруулах, Аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол-Хятадын ашигт малтмалын худалдаа солилцоо, Монгол, Хятад, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тэргүүтэй сэдвийн хүрээнд чуулга уулзалтын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөв.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд оролцож, эдийн засгийн төв коридор буюу Эрээн-ЗамынҮүд-Алтанбулаг-Хиагтын хурдны зам барих төслийн үр ашиг, ач холбогдол, төмөр замын өргөтгөл, сайжруулалтыг хэлсэн үгэндээ онцоллоо.

Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл Эрээн хотноо зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийнх 11 дэх удаагийнх.

Тус арга хэмжээ нь цар тахлын нөлөөгөөр дөрвөн жил засварласны дараа ийнхүү өргөн цар хүрээнд болж байна. Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэнд МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар “Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Олон улсын үзэсгэлэнд 500 гаруй павилон гарч байгаагаас 150-д нь Монгол Улсын 100 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Худалдаа, хөрөнгө оруулалтын форумд Монгол Улсаас албаны 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Үзэсгэлэн нийт дөрвөн танхимд гарч байгаа бөгөөд Олон улсын онцлог бараа бүтээгдэхүүний танхим, Хятад улсын онцлог бараа бүтээгдэхүүний танхим, Нүүдэлчдийн соёлын танхим, Технологийн танхим хамарч буй.

Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Танхим, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо, Эрээн Хотын Ардын Засгийн Ордон ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 50 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 57 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 17 цаг 7 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 30 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 36 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 18 цаг 3 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 2 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 26 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 32 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top