x

МҮХАҮТ-д экспортын бичиг баримтын бүрдүүлэлтэд туслах нэгж байгуулагдлаа

“Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим систем”-д МҮХАҮТ нэгдэж, программ хөгжүүлэлтийг бүрэн хийж, ашиглалтад оруулснаа салбарын ААН-үүдэд танилцууллаа. Тус систем 7 дугаар сарын 1-нээс ашиглалтад нэвтрэх бөгөөд мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, экспортлогч ААН-үүдэд тулгардаг бэрхшээлийг арилгах, цаг хугацаа, зардал мөнгийг бууруулах, экспортын гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгаж, төрийн хүнд суртлыг бууруулж цахимаар шийдэх боломжийг бүрдүүлэх юм. Мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 13-аас 4 хоног болж багасаж байна.

Одоогийн байдлаар БНХАУ-руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 19 компани байгаа бөгөөд экспортын эрхээ авах гэж сүүлийн 4-5 сар хөөцөлдөж буй олон компани байгаа талаар тухайн ААН-үүдийн төлөөлөл хэлж байлаа. Тэгвэл МҮХАҮТ-аас экспортыг дэмжих, БНХАУ-руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл хүсэх, бичиг баримтын бүрдүүлэлтэд туслах нэгжийг дэргэдээ байгуулсныг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн мэдээлэв. Тус нэгж нь махны экспортын зөвшөөрөл хүсэх, шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлт зэрэг асуудлаар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх юм.

"Экспортын нэг цонхны систем"-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа хамрагдаж байгаа ч цаашид хөдөө аж ахуйн биржээр арилждаг бүтээгдэхүүний нэр төрөл болох ноолуур, ноос, арьс шир, тосны ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүх бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг системд нэвтрүүлнэ гэж Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн захирал О.Нарандэлгэр хэлэв.

Экспортлогч ААН-үүдийн хувьд бичиг баримтуудаа цаасан хэлбэрээр олон газарт бүрдүүлж өгөх шаардлагагүй болсноор цаг хугацаа, зардал мөнгө хэмнэгдэж байгааг онцолж байлаа. Мөн системтэй холбоотой болон махны экспорттой холбоотой асуудлаар талууд харилцан санал солилцсон юм. Энэ үеэр цаашид махны экспортын зөвшөөрөл хүсэхэд МҮХАҮТ-тай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч ААН-үүдэд Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим системийг танилцуулах уулзалтад ХХААХҮЯ, ГЕГ, МЭЕГ, Хөдөө аж ахуйн биржийн холбогдох албаны хүмүүс болон 20 гаруй ААН-ийн төлөөлөл оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 49 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 56 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 17 цаг 5 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 29 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 35 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 18 цаг 2 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 1 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 24 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 30 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top