x

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн танилцуулга” уулзалтын үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Сие Жүн, ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү, Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп, “Өвөрмонголын эрчим хүч” ХХК-ийн ерөнхий захирал Ван Вэй Гуан нарыг хүлээн авч уулзлаа.

ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү хоёр орны бизнес эрхлэгчдийг холбосон уулзалтыг хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уламжлав. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтад сэргээгдэх эрчим хүчний олон компанийн төлөөлөл ирсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. ӨМӨЗО нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд анхаарч, нүүрсийг байгалийн хий болгох технологийг хөгжүүлж, нарны болон салхины эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг хийж байна. Цаашид хилийн боомтыг түшиглэн сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэв.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Монгол Улсын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой нэмэгдүүлэх хангалттай нөөц бий хэмээн тодотгоод, Монгол Улсын Засгийн газрын бодлого сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгааг онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Эрчим хүчний сэргэлт багтаж, Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэхээр тусгасныг дурдаад Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын хүрээнд 350 гаруй бизнес эрхлэгч оролцсон форумыг 6 дугаар сарын 29-нд Бээжин хотноо зохион байгуулах гэж байна. Энэ үеэр хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлэх хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана. Цаашид ажил хэрэгч уулзалтуудыг гол сонирхсон салбаруудад үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарч ажиллана гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 4 цаг 23 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 4 цаг 32 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 4 цаг 36 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 4 цаг 40 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 4 цаг 43 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 4 цаг 54 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 4 цаг 56 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 4 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 5 цаг 1 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 5 цаг 2 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 5 цаг 16 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 5 цаг 21 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт ажиллав 5 цаг 49 мин Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 6 цаг 29 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 6 цаг 31 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 6 цаг 32 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 6 цаг 34 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 7 цаг 21 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 7 цаг 25 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 8 цаг 6 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top