x

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдээ танилцуулав

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхим, БНХАУ-аас Монгол Улсад Хөрөнгө оруулагчдын ЗУНХУА нийгэмлэг хамтран “Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн танилцуулга” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдааны зөвлөх Сүн Сие Жүн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү, Эрчим хүчний яамны бодлого, төлөвлөлтийн газрын сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Түмэнжаргал, Эрчим хүчний үндэсний төв ТӨХК-ийн Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн болон Монгол, Хятадын ААН-ийн төлөөлөл оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын тогтвортой, таатай нөхцөлийг бүрдүүлсэн хөдөө аж ахуйн парк, хилийн боомтуудыг түшиглэсэн чөлөөт бүсүүдийг бий болгож буй өнөө үед хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ашигтай худалдаа, бизнесийн харилцааг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлүүдийг арилгахад хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд, ХАҮТ-уудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Уул уурхайн салбарын хөгжилд тээвэр, логистикийн гүйцэтгэх үүрэг”, Эрчим хүчний яамны БТГ-ын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал”, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын мэргэжилтэн Б.Төгөлдөр “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, хөрөнгө оруулалтын орчин”-ы талаар тус тус танилцуулж, Тээвэр логистикийн хамтарсан төслүүд болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд БНХАУ-ын хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг урилаа.

Уулзалтын төгсгөлд сэргээгдэх болон цахилгаан эрчим хүч, тээвэр логистикийн чиглэлийн компаниудын уулзалт, хэлэлцүүлгүүд болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 49 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 56 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 17 цаг 6 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 29 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 35 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 18 цаг 2 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 1 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 25 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 31 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top