x

Монголын Олон Улсын Арбитр болон Тайландын Арбитрын Төв (THAC) хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа

Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг болон Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нар Ази Номхон Далайн Арбитрын Бүлгэм /APRAG/ болон Тайландын Арбитрын Төвийн хамтран зохион байгуулсан "Ази болон дэлхий нийтийн олон улсын арбитрын чиг хандлага" сэдэвт семинарт оролцох үеэр Тайландын Арбитрын Төвийн холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж хоёр байгууллагын хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.

Тайландын Арбитрын Төв нь Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2015 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арбитр болон эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг Тайланд Улсад хөгжүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах үндсэн зорилготой байгууллага юм.

Уулзалт болон санамж бичигт Тайландын Арбитрын Төвийг төлөөлөн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Мачимдорн Кампиранонт болон Стратеги болон бизнес хөгжлийн захирлын туслах Суронгкават Раважай нар оролцлоо.

Талууд санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг харилцан тохиролцов.

  • Арбитрчдын жагсаалтад буй арбитрчдыг харилцан солилцох замаар тус тусын байгууллагын арбитрчдын жагсаалтыг өргөжүүлэх;

  • 2024 оны зунаас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Arbitration summer program” хөтөлбөрийг зохион байгуулахад хамтарч ажиллах;

  • олон улсын арбитрын чиглэлээр хурал, семинар хамтран зохион байгуулах;

  • тус тусын арбитрын хуралдааны танхимыг шаардлагатай үед харилцан тохиролцож ашиглах;

  • тус тусын хууль, эрх зүйн хүрээнд гарч буй олон улсын арилжааны арбитрын хүрээн дэх шинэлэг ололттой туршлагаас хуваалцах;

  • талууд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл солилцох, олон нийтэд түгээх;

  • судалгаа, сургалт зэрэг арбитрын ажлын албыг чадавхжуулах хөтөлбөрт хамтран ажиллахаар тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 13 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 20 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 29 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 18 цаг 53 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 18 цаг 59 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 25 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 25 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 20 цаг 48 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 54 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top