x

НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээнд хэрхэн нэгдэн орох тухай уулзалт боллоо

НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээ (ДДГ)-нд хэрхэн нэгдэн орох тухай хувийн хэвшил ба НҮБ-ын хамтарсан уулзалт 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр болж, МҮХАҮТ, Танхимын дэргэдэх Компанийн нийгмийн хариуцлага (КНХ) ба Тогтвортой хөгжлийн зөвлөл, уул уурхай, хүнд үйлдвэр, банк, санхүү, хүнсний үйлдвэрлэл, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд идэвхтэй оролцлоо. Тухайлбал Төрийн Банк, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК, IWFCI (Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо), Инвескор ББСБ болон Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-ийн төлөөллүүд оролцож санал солилцов.

МҮХАҮТ-ын КНХ ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн дарга Ж.Сүнжидмаа хурлыг даргалж, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөгжлийн зохицуулалтын мэргэжилтэн, эдийн засагч Сангвон Лим, НҮБ-ын ДДГ-ний Ази Номхон далайн бүсээс Даян дэлхийн үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Неха Даз болон бүсийн олон нийтийн оролцоог хариуцсан менежер Симиао Юү нар танилцуулга хийлээ. Танилцуулга болон хэлэлцүүлгийн хүрээнд ДДГ-нд нэгдэхийн ач холбогдол, өгөөж, үүрэг хариуцлага мөн хэрхэн нэгдэх талаар дэлгэрэнгүй мэдээлж, харилцан ярилцав.

НҮБ-ын ДДГ-нд Монгол Улсаас одоогоор Хаан банк болон Инвескор нэгдэн орсон бөгөөд энэхүү уулзалт, санаачилгын хүрээнд МҮХАҮТ-ын гишүүн хэд хэдэн томоохон компани, бизнесийн байгууллагууд олон улсын хэмжээний энэхүү чухал санаачилгад нэгдэн орох сонирхлоо илэрхийлээд байна. Түүнчлэн, ДДГ-ний Монголын сүлжээг байгуулах талаар түнш байгууллагууд хэрхэн хамтрах талаар ярилцлаа.

НҮБ-ын ДДГ нь дэлхий даяарх бизнесийн тогтвортой байдал, мөн тэдний нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2000 оноос хэрэгжиж буй олон улсын томоохон санаачилга юм. МҮХАҮТ энэхүү санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд ДДГ-ний үндсэн зорилтуудыг дэмжин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 15 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 22 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 32 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 18 цаг 55 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 19 цаг 1 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 28 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 27 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 20 цаг 51 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 57 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 21 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top