x

Д.Асралт: Дэлхийн хаана ч ажиллах чадвартай мэргэжлийн CEO бэлтгэх нь бидний зорилго

Бизнесийн удирдагчдыг чадавхжуулж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай 1000 CEO бэлтгэх, мөн төдий тооны хүчирхэг компани бий болгох зорилготой Бизнес академи барууны шилдэг туршлагыг албан ёсны эрхтэйгээр нутагшуулж байна. 

– Business.MN сэтгүүлийн 2023 оны 04 сарын дугаар (№53) -т нийтлэгдсэн ярилцлага -

Харвардын бизнесийн сургууль, Английн Захирлуудын институт зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, “Харвард МенежМентор”, CEO Excellence, CEO Radar зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй Бизнес академийг бид энэ удаа онцоллоо. МҮХАҮТ -ын дэргэдэх уг академи гол зорилгоо дэлхийн түвшинд ажиллах чадвартай гүйцэтгэх удирдлагуудыг бэлтгэх хэмээн тодорхойлж байна. “Бизнесээ эрчимжүүлэх нь” (Boost your Business), “Зоригтой манлайл” (Dare to Lead) зэрэг хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр зэхэж буй тус хамт олон гурван жил дараалан зохион байгуулсан Executive Summit арга хэмжээгээрээ бизнесийн салбарынхан дунд танигдаад байсан бол тун удахгүй энтертайнмент бизнес болон хөдөө аж ахуйн салбарыг онцолж, олон улсын шилдэг туршлагаас хуваалцах хоёр ч эвент, воркшопын ард гарахаар ажиллаж байна. Үйл ажиллагаагаараа дамжуулан менежерүүд, гүйцэтгэх захирлуудыг чадавхжуулах, холбох, сүлжээ үүсгэх, мөн тэднийг хамтын үйл ажиллагаанд чиглүүлж ажиллахыг зорьж буй Бизнес академийн захирал Д.Асралтай ярилцлаа. 

Тэрбээр “Юнайтед бизнес ривью” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн том хедж сан Bridgewater Associates -ийн үүсгэн байгуулагч Рэй Далиогийн “Principles: Амьдрал & Ажлын зарчмууд”, Брене Брауны “Зоригтой манлайл” (Dare to Lead), Pixar студийн ерөнхийлөгч Эдвин Катмулын “Бүтээлч, Inc”, Nike брэндийн үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” (Shoe Dog), Сет Годины “Энэ бол маркетинг”, Netflix -ийн үүсгэн байгуулагч, CEO Рийд Хастингсийн “Дүрэмгүй дүрэм” тэргүүтэй 20 ном эрхлэн гаргаад байгаа юм.

-Юуны өмнө Бизнес академи хэрхэн байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхлүүлье?

-Дэлхийн улс орнуудын худалдааны танхимуудын жишгээр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дэргэдээ өөрийн гэсэн сургалтын функцүүдтэй явж ирсэн. Эдгээр нь тухайн цаг үед шаардлагатай ур чадвар, мэдээ мэдээллийг бизнес эрхлэгчдэд олгох богино хугацааны сургалтуудаас голдуу бүрддэг. Үүний нэг нь МҮХАҮТ -ын дэргэдэх Гадаад худалдааны академи буюу гадаад худалдааны менежер, захирлын туслах, нарийн бичиг бэлтгэх сургалт зэрэг цөөн тооны хөтөлбөрийг зохион байгуулдаг функц байв. Харин 2020 онд МҮХАҮТ -ын ерөнхийлөгч О.Амартүвшин уг академийг Бизнес академи болгон өөрчилж, цар хүрээний хувьд өргөжүүлэх ёстой гэж үзсэн. Ингээд дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын контент, сургалт, хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ өөрсдийн гэсэн бие даасан манлайллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, цаг ямагт өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн шаардлагад нийцэж ажиллаж чаддаг, шинэлэг академи байна гэж үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Бизнесийн удирдагчдыг чадавхжуулъя, 1000 CEO бэлдье, мөн төдий тооны хүчирхэг компани бий болгоё гэсэн гол зорилгын хүрээнд бид академиа өөрчлөн байгуулсан гэсэн үг.

"Цаг үе бизнес эрхлэгчдийг илүү инновацлаг, бүтээлч байхыг шаардаж байна. Хуучинтайгаа зууралдахаас илүү шинэлэг зүйл эрэлхийлэх ёстой гэсэн хандлага хүчээ авч эхэлсэн".

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бизнес академи Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн манлайллын хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр амжилттай хэрэгжүүлж, 300 гаруй төгсөгчийг бэлтгэж, батламж олгосон. Харин ирэх тавдугаар сараас Английн нэр хүнд бүхий Захирлуудын институт (Institute of Directors) -ийн тусгай хөтөлбөрүүдийг дотооддоо зохион байгуулахаар зэхэж байна. Тухайлбал, тэдгээрийн дунд тус институтын  Английн бусад их сургуультай хамтран хэрэгжүүлсэн “Бизнесээ эрчимжүүлэх нь” (Boost your business) буюу Ковид-19 -ийн дараа үйл ажиллагаа, орлого нь тасалдаж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан бизнесүүдэд дахин сэргэхэд нь дэмжлэг үзүүлэх, бизнес моделио шинэчлэх, өсөлтийн төлөвлөгөөгөө шинээр боловсруулахад туслах бодит алхмуудыг хэрэгжүүлдэг хөтөлбөр багтаж байгаа. Цаг үе бизнес эрхлэгчдийг илүү инновацлаг, бүтээлч байхыг шаардаж байна. Хуучинтайгаа зууралдахаас илүү шинэлэг зүйлийг эрэлхийлэх ёстой гэсэн хандлага хүчээ авч эхэллээ. Энэ хандлагад тулгуурласан сургалтууд “Бизнесээ эрчимжүүлэх нь” цогц хөтөлбөрт багтсан байдаг.  

"Харвард МенежМентор” хөтөлбөрт суралцаж буй хүн Харвардын экосистемээс гарч байгаа хамаг л охийг хүртэж байна гэсэн үг".

Мөн өмнө нь МҮХАҮТ -аас хэрэгжүүлж ирсэн CEO хөтөлбөрийг CEO Excellence болгон өөрчилж, сургалтын хэлбэрийн хувьд 5-7-3 буюу гүйцэтгэх удирдлагууд таван цөм үйл ажиллагаа, долоон сорилт, гурван кэйс дээр ажиллах сургалтын хэсгүүдийг боловсруулж, өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монголын сургалтын байгууллага, бизнесийн сургуулиудын тогтсон хэлбэрийг өөрчлөхийг бид зорьж байна. Суралцагчдын critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх харьцуулалтын арга бол хамгийн үр дүнтэй, өгөөжтэй арга гэдгийг Харвард, Кембриж, Францын INSEAD бизнесийн сургуулиудын амжилттай яваагаас харж болно. Харвардын бизнесийн сургууль гэхэд л кэйс дээр ажиллуулдаг арга барилтай. 1923 онд багш нар нь General Shoe компанийн кэйсийг анх боловсруулан бичиж байсан түүхтэй. Ингэснээр тухайн суралцагч бусад суралцагчийн хамгийн боломжит санаа бодлыг тусган бизнесийг том зургаар харж, тухайн нөхцөл байдалд хамгийн боломжит шийдлийгболовсруулж чаддаг.

Гүйцэтгэх удирдлагуудын хувьд завгүй, ачаалалтай ажилладаг учраас урт хугацаанд суралцахад хүндрэлтэй, бараг боломжгүй байдаг. Тиймээс кэйст тулгуурласан богино хугацааны сургалт илүү үр дүнтэй. Мөн ингэж суралцахдаа дэлхийн түвшний сургуулиудын хөтөлбөрийн агуулгыг тэндхийн багш, судлаач, профессоруудын мэдлэгээр дамжуулан олж авах нь цаашид олон улсад гарч ажиллахад ч чухал нөлөөтэй гэдэг үүднээс бид эдгээр хөтөлбөрийг Монголд нутагшуулж байна. 

-Тэгвэл таны карьер Бизнес академитай анх хэрхэн холбогдсон бэ?

-Би эрх зүйч мэргэжилтэй. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитр (МОУА) -аас ажлын гараагаа эхлүүлж байсан. Улмаар АНУ -ын Лос Анжелос хот дахь Сан Диегогийн үндэсний их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, “Бизнесийн маргааныг шийдвэрлэх олон талт арга” сэдвээр магистрын зэргээ хамгаалсан. Нэг үгээр, бизнесийн яриа хэлцэл болон гэрээ хэлцэл хийх талаар сонгон судалсан гэсэн үг. Улмаар Монголдоо ирээд энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээний компани байгуулан ажилласан. Бизнесийн хэлцэл гэдэг бизнес эхлэхээс өмнөх харилцааны анхан шатны суурь ур чадвар. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд яриа хэлцэл буюу бусдад хэрхэн нөлөөлөх вэ гэх асуудлыг авч үзэх ёстой. 2016 оноос хойш энэ чиглэлээр олон тооны сургалт зохион байгуулж ирсэн байна. Үүний зэрэгцээ 2018 онд бизнесийн боловсролыг дэмжих зорилгоор “Юнайтед бизнес ривью” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулсан. Глобал түвшинд хүмүүс бизнесийн ямар сайн ном уншиж байгааг анзаарч, судалсны үндсэн дээр бид орчуулах номоо сонгодог. Энэ утгаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг удирдагчдын номыг сонгохоос гадна Монголд хэрэгтэй, практикал ач холбогдолтой ном байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн том хедж сан Bridgewater Associates -ийн үүсгэн байгуулагч Рэй Далиогийн “Principles: Амьдрал & Ажлын зарчмууд”, Nike брэндийн үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” (Shoe Dog), Pixar студийн ерөнхийлөгч Эдвин Катмулын “Бүтээлч, Inc” тэргүүтэй 20 ном эрхлэн гаргаад байна. Энэ жилийн тухайд 10-аад шинэ ном хэвлүүлэхээр төлөвлөcөн.  

-Өнгөрсөн нэгдүгээр сард та бүхэн гүйцэтгэх дээд удирдлагуудад зориулсан Executive Summit арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой, мөн үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ?

-Бизнес академийн үйл ажиллагаа дөнгөж тогтворжиж эхлэх үед Ковид-19 цар тахал дэгдсэн. Яг энэ үеэр буюу цар тахал дэгдэж эхлэхэд тогтоосон хөл хорио хэд хоног сулрах үеийг ашиглан бид Executive Summit арга хэмжээгээ виртуал байдлаар анх удаа зохион байгуулж байв. Харин хоёр дахь жилдээ “Тасралтгүй суралцъя” уриан дор биет байдлаар зохион байгуулж, бизнесээ хэрхэн шинээр томъёолж, бизнес моделио дахин боловсруулж, өөр хоорондоо яаж шинэ маягаар хамтран ажиллах вэ гэсэн гол мессежийн дагуу илтгэл, хэлэлцүүлгээ өрнүүлсэн. Энэ жилийн тухайд “Өөрчлөлтөөр манлайлъя” сэдвийн хүрээнд тус арга хэмжээг зохион байгууллаа. Учир нь бизнесийн талбар дахь олон шилдэг удирдагчид бизнест өөрчлөлт амин чухал гэж онцолж байна. Мөн өнгөрсөн 20 жилийн инерциэр бид дараагийн 20 жил явах ямар ч боломжгүй. Тиймээс ямар нэг байдлаар үүнийг өөрчлөх ёстой. Тэр дундаа, удирдлагууд өөрсдөө эхэлж өөрчлөгдөж байж дараа нь бизнесээ өөрчилж чадна. Энэ ч үүднээс өнгөрсөн нэгдүгээр сарын арга хэмжээндээ компани гэхээс илүү гүйцэтгэх удирдлага буюу тухайн байгууллагыг удирдаж буй хувь хүмүүст чиглэсэн мессэж илүү өгөхийг зорьсон. Мөн бидний урьж оролцуулсан Пенсильванийн их сургуулийн профессор Кэти Милкмэн “Сорилт ба өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, манай академиас үүнтэй холбогдох дасгал ажлуудыг ажиллуулахын зэрэгцээ оролцогч бүрт Милкмэний боловсруулсан гарын авлагыг албан ёсны эрхтэйгээр орчуулан дурсгасан. Ингэснээр өөрчлөлт хэрхэн бий болдог, энэ явцад ямар саад бэрхшээл тулгардаг талаарх мэдлэг, мэдээллийг лекц, дасгал, гарын авлага буюу ном гэсэн гурван өөр хэлбэрээр, цогц түвшинд авах боломж бүрдсэн. Харамсалтай нь, Executive Summit -д оролцох хүмүүсийн тоо хязгаартай байсан учраас хүссэн хүн бүр оролцож чадсангүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top