x

“Манжуур хотын эдийн засаг хамтын ажиллагааны төсөл танилцуулах уулзалт, үзэсгэлэн худалдаа 2023” арга хэмжээ маргааш болно

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Манжуур хотын Засаг даргын орлогч Чен Гүө Бинийг хүлээн авч уулзав. Уулзалтад Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга, Дорнод аймаг дахь Салбар танхимын дарга Э.Адъяа, МҮХАҮТ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Манжуур хот дахь төлөөлөгч Р.Мөнхбат, нөгөө талаас Манжуур худалдааны төвийн Ерөнхий захирал Ван Шяохү, “Шинь Шинь” ХХК-ийн Ерөнхий захирал Сун Гуй Мин нар байлцав.

МҮХАҮТ-ын зүгээс хоёр улсын гадаад худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрч, худалдаа, эдийн засгийн харилцаа сэргэж байгааг уулзалтын эхэнд онцлоод, цаашид Манжуур хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах худалдааны төвийг байгуулах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тогтоосон маршрутаар 72 цагийн хугацаанд аялахдаа хувийн автомашинаараа аялах боломжийг судлах, худалдааг олон улсын жишигт нийцүүлэн хоёр улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулах зэрэг асуудлаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Манжуур хотын Засаг даргын орлогч Чен Гүө Бин дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах бүрэн боломжтой гээд цаашид тус хотын Худалдааг дэмжих хороотой үргэлжлүүлэн харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэв.

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Ардын Засгийн Ордон хамтран 2023 оны 4 дүгээр сарын 21-нд “Манжуур хотын эдийн засаг хамтын ажиллагааны төсөл танилцуулах уулзалт, үзэсгэлэн худалдаа 2023” арга хэмжээг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах бөгөөд энэ үеэр үзэсгэлэн, бизнес уулзалт болж, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм. Арга хэмжээнд Манжуур хотын 20 гаруй томоохон групп компанийн төлөөлөл оролцохоос гадна чөлөөт бүс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, тээвэр, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа, автомашин, сэлбэг, дагалдах хэрэгслийн худалдаа зэрэг чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 41 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 19 цаг 58 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 21 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 27 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 54 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 53 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 17 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 23 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top