x

Хөлбөмбөгийн авъяастай хүүхдүүдийг нээн илрүүлэх төслийн талаарх мэдээллийг гишүүн байгууллагуудад хүргэнэ

МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн World Camp International компанийн захирал, "International soccer camp" төслийн ерөнхий менежер Марко Шембри, "Career number" төслийн удирдагч У.Даваасүрэн болон төслийн менежер, мэргэжлийн хөл бөмбөгчин О.Баяржаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Уг төсөл нь улс орнуудаас хөлбөмбөгийн авъяастай хүүхдүүдийг нээн илрүүлэн, Итали Улсад зохион байгуулагддаг олон улсын сонгон шалгаруулалтад оролцуулах зорилготой бөгөөд төслийн Монгол Улс дахь хэрэгжүүлэгч "Career number" төслийн багаас энэ оны 9 дүгээр сарын 9-нөөс эхлэн Улаанбаатар хотын сургууль бүрээс шалгарсан 8-14 насны 200 орчим хүүхдийг 7 хоногийн турш хөлбөмбөгийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж шилдэг зургаан хүүхдийг Итали Улсад шалгаруулалтад оролцуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээндээ МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв.

МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн олон нийтэд спортоор хичээллэхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, спортыг хөгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой бөгөөд ялангуяа Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, авъяас чадвартай хүүхдүүдийг дэлхийн түвшинд гаргах энэхүү төслийн зорилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд спортыг дэмждэг Танхимын гишүүн аж ахуйн нэгжүүдэд мэдээллийг хүргүүлж ажиллах болно гэв.

"Career Number" Төслийн менежер О.Баяржаргал төслийн ач холбогдлын талаар танилцуулаад, 2011 онд үүнтэй төстэй хөтөлбөрийн хүрээнд мөн нэг хүүхэд Итали Улсад зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад тэнцэж, улмаар Словак Улсын хөл бөмбөгийн II лигт тоглож байгаа, зах зээлийн үнэлгээ нь 500 мянган ам.долларт хүрээд байгаа талаар дурдав.

9 дүгээр сард зохион байгуулагдах арга хэмжээнд Италийн мэргэжлийн дасгалжуулагчдын багаас гадна Дэлхийн хөл бөмбөгийн аварга Gianluca Zambrotta, Salvatore Schillaci нар оролцох бөгөөд монголын авьяаслаг хүүхдүүдийг сурталчлахаар Тик ток, инстаграм сошиал сувгуудад хөлбөмбөгийн чөлөөт үзүүлбэрүүдээрээ алдартай инфлюэнсерүүд хүрэлцэн ирэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 44 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 51 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 20 цаг 0 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 24 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 30 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 56 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 56 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 19 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 25 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top