x

МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа”, “И-Бизнес” системээр олгодог болно

МҮХАҮТ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай хүргэхэд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурав.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хамтын ажиллагаа нь бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгаж, нийтийн мэдээллийн ил тод байдлын "шилэн" үнэлгээнд эергээр нөлөөлнө гэж үзэж байна” гэдгийг энэ үеэр тодотгоод Санамж бичгийн хүрээнд Танхимын болон Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн системийг Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, Төрийн албан бичиг солилцооны дундын систем, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон бусад шаардлагатай дагнасан системүүдтэй холбогдох боломжийг бүрдүүлнэ. Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг хувь хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ, Танхимын болон танхимын гишүүн байгууллагуудын хүний нөөцийн мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулах, дээшлүүлэх чиглэлээр сургалт хамтран зохион байгуулж, Арбитрын үйл ажиллагааны цахим шилжилтийг хийхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Танхим хоёр жил тутамд хүнд суртлын индекс судалгааг явуулдаг. Судалгааны дүнд “И-Монголиа” систем ашиглалтад орсноор Төрийн үйлчилгээ сайжирч байгаа үзүүлэлт гарсан. Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирч, бизнес эрхлэгч, ААН-ийн хүсэлтийг шийдвэрлэх үйл явц цахимжсанаар авлигын асуудал эрс буурна. Төр өөртөө байгаа үйлчилгээг цахимжуулснаар хүнээс хамааралтай ажиллагааг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх эерэг үр дүн гарна. МҮХАҮТ-ын зүгээс ч үйл ажиллагаагаа цахимжуулж эхэлсэн, Арбитрын үйл ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулна, Монголын бизнес эрхлэгчдийн нэгдсэн платформ www.trademongolia.mn -ыг хөгжүүлж байна. Цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг бүрэн дэмжиж, гишүүн байгууллагууддаа мэдээлэл хүргэх зэргээр идэвхтэй хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”, “И-Бизнес” системээр дамжуулан МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолт олгох боломжийг бүрдүүлж, МҮХАҮТ-ын:

  • Гарал үүслийн гэрчилгээ

  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ

  • Органик бүтээгдэхүүн шошго

  • Ногоон буудал эко шошго

  • Гишүүнчлэл -ийн үйлчилгээнүүд

Төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбогдох төдийгүй Монголын Олон Улсын Арбитраас боловсруулсан 40 гаруй гэрээний загварыг нээлттэй байршуулна.

Түүнчлэн, Төрийн судалгааны нэгдсэн системд МҮХАҮТ-ын Судалгааны институтээс эрхлэн гаргадаг судалгаануудыг холбох, эдийн засаг, бизнесийн орчны судалгааг олон нийтэд сурталчлах, судалгааны ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн энэ үеэр Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “ХУР” системийг ашиглах үйлчилгээг үзүүлэх гэрээг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 43 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 50 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 19 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 23 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 29 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 56 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 55 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top