x

Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлөөс Хөдөлмөрийн шинэчилсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудлын талаар компанийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн асуудал хариуцсан захирал, менежерүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын гишүүн 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар заасны дагуу ААН-ийн цалингийн зардал, ажлын байрны тоонд хэрхэн өөрчлөлт гарсныг судлахад нэг ажилтны сарын дундаж цалин 25.5 хувиар буурч, нийт ажилтны цалингийн зардал сард дунджаар 25.1 хувь өссөн, ажлын байрны тоо дунджаар 46 хувь өссөн” гэдгийг тодотголоо. Мөн хуулийг хэрэгжүүлэхэд ямар асуудлууд тулгамдаж байгааг судалж, ААН-үүдийн саналыг нэгтгэн, МҮХАҮТ-аас УИХ, Засгийн газар болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж ажиллана гэв.

“Скайтел” компанийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Б.Жамбалсүрэн “Ажлын бүтэн бус цагийн ажилтны хөдөлмөрийн харилцаа, ээлжийн ажлын цагийн зохицуулалт, илүү цагийн хязгаарлалттай холбоотой хүндрэл үүсэж байгааг хэлсэн бол “Оюу толгой” компанийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан Уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох, илүү цагийн тооцооллын нэг мөр ойлгох талаар саналаа илэрхийллээ.

ХААН банкны Хүний нөөц, захиргаа удирдлагын газрын захирал Н.Ариунтуул “Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бичиг баримт, гэрээ зэргийг заавал хэвлэх, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлага тулгардаг. Үүнийг цахим гарын үсэг ашиглан, гэрээг цахимаар байгуулах, гэрээс ажиллах, зайнаас ажиллах зохицуулалтын нарийн зааг ялгааг тодорхойлох шаардлагатай” байгааг дурдаад нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл нь хүний эрхийг хүндэтгээгүй, хэрэгжих боломжгүй заалт” гэв.

“М-Си-Эс проперти" ХХК-ийн Хуулийн ахлах зөвлөх Э.Банзрагч “Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулахдаа харилцан хамаарал бүхий бизнес эрхэлдэг компаниуд сул зогсох үедээ өөр хоорондоо ажиллах хүч нийлүүлж ажиллуулах боломжийг хязгаарласан, уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах талаар зохицуулсан нь газар тариалан, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарын ажилтнуудын уртын ээлжээр ажиллахыг хязгаарласан зохицуулалт болсон, уртын ээлжээр ажилладаг ажилтны нөхөн амрах хугацааг тодорхой заагаагүй, уртын ээлжээр ажиллах хугацааг 14, 14 хоног хэмээн хатуу тогтоож өгсөн нь ажиллах, амрах хугацааг талууд харилцан тохиролцож, Хөдөлмөрийн гэрээгээрээ зохицуулах боломжийг хааж байгаа” гэлээ.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног болсноос шалтгаалж, орон тоогоо нэмсэн ч ажиллах хүчний хомсдолд орох болсон, ажилтны хувьд цалин хөлсний орлого буурсан зэрэг ажилтан, ажил олгогч талуудад хохиролтой үр дагавартай байгаа учраас уян хатан, талууд гэрээгээрээ зохицуулдаг болох, уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын ээлжийн амралтыг нарийвчлан зохицуулах, үндсэн цалин бус дундаж цалин хөлсийг баримтлан нэмэгдэл хөлс, олговрыг тооцон олгож байгааг өөрчлөх зэрэг саналыг оролцогчдын зүгээс илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 41 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 48 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 19 цаг 57 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 21 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 27 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 54 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 53 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 16 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 22 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top