x

“Бодь интернэшнл” ХХК-ийн судалгаа, хөгжүүлэлтийн төв, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцав

“Бодь интернэшнл” ХХК нь “R&D center” судалгаа, хөгжүүлэлтийн төвийг байгуулж, тус төвөөр дамжуулан төмөр замын дэд бүтцийн салбарт олон улсад шинээр нэвтэрч буй өндөр технологиудыг нутагшуулах, судлах, оюутан залуусыг дадлагажуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа талаар ТНАЛТ төсөл хариуцсан захирал Т.Даваадалай МҮХАҮТ-ын ажилтнуудад танилцуулав.

Түүнчлэн, "Бодь" группийн амжилттай хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийв. Тус компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 2022 онд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх бөгөөд жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэн экспортод гаргах хүчин чадалтай юм.

Жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай “Тавантолгой нүүрс ачих логистикийн төв” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд төслийн гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгаа аж. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг мөн 2024 оны 10 сар хүртэл хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

“Бодь интернэшнл” ХХК-ийн 30 жилийн ой энэ онд тохиож, ойн хүрээндээ нийгмийн хариуцлагын төслийг сонгон шалгаруулж, санхүүжүүлэн хамтран ажиллахаар нээлттэй зарлажээ.

Тус компани нь 2012 онд МҮХАҮТ-ын гишүүнээр элссэн бөгөөд Танхимын ПЛАТИНУМ гишүүн, Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдийн нэг билээ. Цаашид МҮХАҮТ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Танхимын дэргэдэх Бизнес академийн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах зэргээр хамтран ажиллахаар ярилцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 19 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top