x

Голомт банк 2023 оны "Монгол Улсын шилдэг банк"-аар тодорлоо

Ази, Номхон далайн бүсийн орнуудын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулан зарладаг Asiamoney сэтгүүлээс Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, тогтвортой үйл ажиллагаа, дижитал шилжилт, шинэлэг хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, ногоон зээлийн төрөлжилт болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үнэлэн Голомт банкийг 2023 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар өргөмжиллөө.

Тус сэтгүүлээс “Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банк санхүүгийн салбарынхан амаргүй цаг үеийг туулж байгаа хэдий ч Голомт банк нь нийт харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өргөн цар хүрээнд хүргэн ажиллаж, тогтвортой, хүртээмжтэй байдлаа хадгалж чадсаныг энд онцлохыг хүслээ. Голомт банк бизнесийн бүхий л шатанд хүний эрхийн асуудлууд, жендэрийн эрх тэгш байдлыг хадгалан баримталж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн чиглэлд манлайлан ногоон зээлийн багцын хэмжээг өсгөн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлжээ. Түүнчлэн Голомт банкны Нээлттэй банк стратеги, Монголын хамгийн анхны финтек үйлчилгээ болох SocialPay аппликэйшний 3.0 шинэ хувилбар зэрэг нь Монголын банк санхүүгийн салбарт жишиг тогтоон тэргүүлсээр байгаад тусгайлан баяр хүргэх нь зүйтэй.” хэмээн онцолсон юм.  

Голомт банк цаашид ч тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажиллаж, бизнес эрхлэгчдийг чадавхжуулан шилдэг бизнесүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ нийт харилцагчдадаа дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хүргэж, банкны салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалан зогсолтгүй урагшлах болно.

Asiamoney сэтгүүл нь 1989 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн хэвлэл мэдээллийн Euromoney группийн салбар юм. Эдийн засаг, банк санхүүгийн салбарын мэдээ мэдээллийг шинжлэн тоймлодог мэргэжлийн сэтгүүл бөгөөд 2017 оноос хойш Ази тивийн улс орнуудын банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлж, шилдгүүдийг тодруулсаар ирсэн уламжлалтай.

Ололт амжилт бүрд хамтдаа байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 11 цаг 56 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 12 цаг 3 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 12 цаг 12 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 12 цаг 36 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 12 цаг 42 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 цаг 8 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 14 цаг 8 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 14 цаг 31 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 14 цаг 37 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top