x

"Монголбанкнаас бэлнээр 1.1 их наяд төгрөг гүйлгээнд гаргасан, нөөц хэвийн"

Монголбанкны Хяналтын зөвлөл ээлжит хурал боллоо. Хурлын эхэнд мөнгөн тэмдэгт ба цахим мөнгөний талаар авч хэрэгжүүлж буй ажлын тайланг хэлэлцлээ. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөг байгаа бөгөөд тогтвортой, нөөц хэвийн байна. Цахим мөнгийг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр гаргах, тэр нь мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, хэрэглэгчийн анхны шаардлагаар мөнгөжих боломжтой төлбөрийн хэрэгсэл болохыг хуульчилсан. Энэ дагуу цөөхөн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагууд голчлон цахим мөнгөний үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна. Мөн Криптовалютыг зохицуулах үндэсний хууль тогтоомж одоогоор гараагүй, энэ талаар Монгол улсын хүлээн зөвшөөрсөн Олон улсын аливаа хэлцэл хийгдээгүй болохыг Монголбанкны Төлбөр тооцооны газар, Санхүү бүртгэлийн газрын удирдлагууд мэдээллээ. Тэгвэл МБХЗ-ийн гишүүдийн зүгээс улсын хэмжээнд төлбөр тооцооны 96 орчим хувь нь бэлэн бусаар хийгдэж байгаа нь эдийн засаг, мөнгө санхүүгийн оновчтой удирдлага явуулах нааштай хөрс бүрдсэнийг онцолсноос гадна иргэд, байгууллагыг хууль бус хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оролцож, хохирол хүлээхээс сэрэмжлүүлж ажиллахыг анхааруулав.

Дараа нь Монголбанкнаас мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнгийн талаарх танилцуулгыг сонслоо. Монголбанкны Хяналтын зөвлөл нь Монголбанкны мөнгөний бодлогыг бус зөвхөн түүний үр дүнг авч үзэх хууль эрх зүйн зохицуулалттай. Тиймээс МБХЗ нь 2023 оны хувьд инфляцыг 10 нэгж хувиас доош оруулах Монголбанкны зорилтын хүрээнд инфляц 8 хувьд хүрч буурах, улмаар он гаргаад 6 хувь руу ч ойртох байх гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн мөнгөний хатуу бодлого барих ёстой гэсэн Олон улсын Валютын сан,  өрнөдийн зарим орнуудын мөнгөний бодлогыг сохроор хүлээж авч, бодлогын хүүг нэмдэг, удаан хугацаанд түүнийгээ барьж эдийн засгийг царцаах нь манай орны хувьд илүү сөрөг үр дүнд хүргэх эрсдэлтэй байж болохыг МБХЗ-ийн зарим гишүүд онцолж, нийлүүлэлтэд тасалдал үүсэж, үнийн буруу менежмент хийгдээд байдаг 5 хүрэхгүй барааны нөөц бүрдүүлэлтэд байнга анхаарч ажиллах, энэ талаар Засгийн газарт мэдээлэл өгч хамтран ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо.  Мөн Монгол Улсад нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй төсвийн зарим байгууллагын ажилтнуудаас эхлээд төрөл бүрийн давхардсан зуучлагч хүмүүсийн тоо ихэдчихсэн учраас л инфляц архаг шинжтэй болсныг арилгах учиртай. Ковидын хүнд үе, Олон улсад үүссэн зөрчил, дайн байлдаанаас шалтгаалан тээвэр логистикийн хүндрэл, барааны тасалдал, бензин шатахууны үнэ өсөхөөс өмнө инфляцын түвшин 4-6 хувь руу ороод ирсэн тэр үеийг 2024 онд дахин харна гэсэн найдлага тээж байгаагаа ч Хяналтын зөвлөл илэрхийллээ.        

Хуралдааны дараагийн хэсэгт Монголбанкны санхүүгийн байдал, эрсдэлийн болон бусад сан, өнөөгийн байдал, цаашдын бодлого арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Монголбанк өөрийн эзэмшиж байгаа үнэт цааснуудынхаа авлагыг барагдуулахын тулд тэдгээрийг гаргагч компаниуд, баталгаа гаргасан  төр, засгийн байгууллагуудтай ойрын хугацаанд гэрээ хэлэлцээрт орж үүрэг, хариуцлагыг нь сануулж, авлагын чанарын асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг, улмаар үнэт цаас эзэмшигчдийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс урьдчилан хамгаалах нь зүйтэй гэж Хяналтын зөвлөл үзлээ. Мөн Монголбанкны хуримтлагдсан алдагдлын зарим хэсгийг Монголбанкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Засгийн газраас нөхүүлж авах, тэдгээрийн төлбөр тооцооны хуваарийг тохиролцож ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо.      

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хуралдааны төгсгөлд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх бодлого, түүний хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Танилцуулгын эхэнд аливаа мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж түгээгдсэнээр холбогдох гаднын талд мэдээлсэн гэж үзэж болохгүй бөгөөд тэдгээрийг нягталж баталгаажуулах ёстой, хууль, тогтоомжийн дагуу хамтран ажиллах банк санхүү, бүртгэл, хил, гааль, хууль хяналтын байгууллагатай үр өгөөжтэй, байнгын харилцаатай болж, тэдэнтэй ажил хэргийн байнгын холбоо тогтоон ажиллахыг зарим гишүүд санал болгов. Мөн цаашдын судалгаанд хэрэгтэй мэдээлэл бүхий голлох харилцагчидтайгаа хэрхэн хамтран ажилласныг МБХЗ дараа онд жич авч үзэхээр тохирлоо. Үүнээс гадна мэдээллийг Олон улсын шаардлага, түвшинд хүргэж боловсруулахын тулд хэрэгцээтэй техник, шаардлагатай хөрөнгийг бүрэн хангуулж авах, дутуу орон тоондоо өнөөгийн трендэд нийцсэн ажлын байранд ажиллах хүмүүсийг авч сургах шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэж, Санхүүгийн  мэдээллийн албаны ажлын нааштай үр дүнг улам сайжруулж, Монгол улсаа санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нь амжилт хүслээ.   

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 3 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 5 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 6 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 8 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 55 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 59 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 1 цаг 40 мин Цагаан ордны талбайд Христофор Колумбын хөшөөг байрлуулжээ 1 цаг 44 мин Д.Жаргалсайхан: Ёс зүйтэй байх нь зөв ч Ерөнхийлөгчийн хууль цаг үеэ олсонгүй 1 цаг 47 мин Орхон аймгийн 50 жилийн ойг угтан нийтийн эзэмшлийн талбай дахь бизнес эрхлэгчдийг нүүлгэнэ 1 цаг 52 мин Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалын томоохон ордууд илрүүллээ 1 цаг 53 мин АНУ Ираны нефтийн хоригийг түр хугацаанд сулрууллаа 1 цаг 57 мин ГССҮТ болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 2 цаг 5 мин Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо 2 цаг 53 мин Өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ 3 цаг 11 мин Гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 14 мин Литва улсад Дитер Болены концертыг цуцалжээ 3 цаг 16 мин Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаая 3 цаг 16 мин Баянгол дүүргийн төв болон ахмадын эмнэлгийг хэсэгчлэн засварлалаа 3 цаг 19 мин Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? 3 цаг 21 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ
Top