x

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 2023 оны типологийн хуралд Монгол Улс туршлага хуваалцав

Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн энэ оны ээлжит “Типологи, хүний нөөцийг чадавхжуулах семинар” Энэтхэг Улсын Нью-Дели хотноо 11 дүгээр сарын 28-наас энэ сарын 1-ний өдрүүдэд боллоо.

Семинарын “Виртуал хөрөнгө ба виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны албан хаагчид панелистаар оролцож, Монгол Улс дахь виртуал хөрөнгийн салбарын эрсдэлийн үнэлгээний үр дүн болоод зохицуулалтын сайн туршлагын талаар илтгэл тавилаа.

Жил бүр зохион байгуулагддаг тус типологийн семинараар гишүүн орны төлөөлөгчид, салбарын мэргэжилтэн, экспертүүд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх олон улсын чиг хандлага, бодлого зохицуулалтын асуудлууд, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааг сайжруулах арга замуудын талаар хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцдаг юм.

Энэ жилийн типологийн хурлын онцлох сэдэв нь шинэ технологи болон виртуал хөрөнгийн салбарыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах, энэ салбарын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлд төвлөрсөн бөгөөд улс орнууд дээрх чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн.

Семинарт Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, арилжааны банкнуудын төлөөллүүд оролцсон ба Монгол Улсын шинэ технологи, виртуал хөрөнгийн салбартай холбоотой бодлого зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг онцлон, туршлага хуваалцсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 11 цаг 54 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 12 цаг 1 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 12 цаг 11 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 12 цаг 34 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 12 цаг 40 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 цаг 7 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 14 цаг 6 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 14 цаг 29 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 14 цаг 36 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top