x

Х.Итгэлт: Монголын нутаг дэвсгэрт нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн яваа

Зам Тээврийн Хөгжлийн Яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт:.

-Энэ оны байдлаар Улаанбаатар төмөр зам ХНН ойролцоогоор 29 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнээс

-11 сая тонн дотоод тээвэр

-10 сая тонн Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн

-4 сая тонн транзит тээвэр 

-3 сая тонн нь импортын ачаа байна. 

Замын-Үүдийн нарийн царигаар буюу БНХАУ-аас авдаг ачааны хэмжээг өдрийн найман галт тэрэг гэж гурван улс тохиролцсон байдаг. Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын  ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу гурван улс (Монгол, БНХАУ, ОХУ) хамтран жил болгоныхоо ачаа тээврийн хэмжээг солилцох галт тэрэгний тоог тохирдог. 

-ОХУ-д давуу байдал олгох гэрээ байгуулсан тухай мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Түрүүн хэлсэн дөрвөн сая тонн ачаа бараа транзит галт тэргээр буюу Оросоос Хятад руу явсан байна. Мөн Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу Орос, Хятад, Монгол гурван улс жилд солилцох хэмжээгээ тохиролцдог. Зам-Үүд-Эрээнээр Хятадын талд хоногийн 15 галт тэрэг өгнө. Үүнд

-5 галт тэрэг Монгол Улсын төмрийн хүдрийн экспорт

-5 галт тэрэг транзит ачаанд 

-2 галт тэрэг нүүрс, бусад уул уурхайн бүтээгдэхүүн

-1 гал тэрэг зэс

-Үлдсэн 2 галт тэрэг бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ.

Оросоос өдрийн 10 галт тэрэг хүлээж авна. Үүнээс, 

-5 галт тэрэг Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүн 

-5 галт тэрэг транзит ачаа тээвэрлэнэ. 

Мөн Хятадаас Орос руу найман галт тэрэг явна гэдгийг гурван тал сууж байгаад ярьдаг. Үүнээс,

-5 галт тэрэг транзит (Хятадаас Орос руу)

-3 галт тэрэг импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ.

Энэ оны байдлаар Замын-Үүдээр авсан галт тэрэг 2,300 орчим байгаагаас 1,650 нь транзит галт тэрэг, 650 нь Монгол Улсын импортын ачаа байгаа. Энэ тоонуудаас харвал Орос эсвэл Хятадад давуу байдал олгосон зүйл байхгүй.

-Сүүлийн үед нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт саатаж буй асуудлын талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Төмөр замын тээвэрлэлтэй холбоотой юу?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн хэмжээнд яваа. Вагон хилээр орж ирсэн тохиолдолд 20 цагийн дотор багтаагаад Улаанбаатар хотод авч ирж байна. Өчигдөр, уржигдар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шатахууны тээвэрлэлт төмөр замтай холбоотойгоор удааширсан" гэж гарсан нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ийм асуудал арваннэгдүгээр сард гарсан юм билээ.  

Монгол руу явах нефтийн бүтээгдэхүүнд вагон олдохгүй буюу нефть илгээгч нараас төмөр замд захиалга өгөхөөр вагон олдохгүй байх зэрэг хангалт доголдох асуудал гарсан юм. Улмаар хоёр төмөр замын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ЗТХЯ-наас бичиг явуулж, мөн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс арга хэмжээ авах хүсэлт тавьж, сүүлийн 15 хоног 2,000 орчим тонн нефтийн бүтээгдэхүүн хойд хилээр орж ирсэн. Тэгснээр Монгол Улс доторх төмөр замын тээвэрлэлт дээр саад бэрхшээл учраагүй гэж ойлгож болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 11 цаг 56 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 12 цаг 3 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 12 цаг 13 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 12 цаг 36 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 12 цаг 42 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 цаг 9 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 14 цаг 8 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 14 цаг 32 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 14 цаг 38 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top