x

АмЧам Монгол 2024 оны тэргүүлэх чиглэлээ тодорхойллоо

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нийт гишүүдийн хамтаар тайлангийн хурлаа амжилттай зохион байгуулж, 2024 оны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлжээ.

Тайлангийн хурлын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган АмЧам Монголын гишүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр АмЧам болон АНУ-ын Элчин сайдын яам хоорондын харилцаа нь АНУ-Монгол Улсын худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд хэлсэн үгэндээ АмЧамаас АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллах хүчин чармайлтыг дурдаж, бизнесийн орчинд тулгарч буй өнөөгийн сорилт, боломжуудын талаар онцлон амжилттай жил улиран өнгөрч буйг “Бидний хамтын ажиллагаа үр дүнтэй, харилцан бие биеэ дэмжсэн агуулгаар улам батжиж байна” хэмээв.

Мөн түүнчлэн бизнесийн орчны хөгжилд АмЧам Монголын зүгээс зохих хувь нэмэр оруулж буй үйл хэргийг онцолж, тухайлбал, “Ил тод байдлын гэрээ”-ний хэрэгжилтийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж байна” гэв. Мөн Монгол Улсын Засгийн газар, УИХ-тай хамтран сурталчлан таниулах хүчин чармайлт гаргаж байгааг сайшаалаа.

Элчин сайд Буанган Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны хөгжлийг үргэлжлүүлэн дэмжихээ амлаж, хоёр улсын худалдаа, бизнесийн харилцааг идэвхжүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлж буй татвартай холбоотой аливаа маргааныг шийдвэрлэх үйл явцад анхаарал хандуулахыг Монголын Засгийн газарт энэ үеэр уриалав.

Төгсгөлд нь Элчин сайд нэн чухал ашигт малтмал, цахим эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч зэрэг Монгол Улсын эдийн засгийн гол салбаруудыг хөгжүүлэх санаачилгыг дэмжих нэмэлт хүчин чармайлт гаргахаа онцлон тэмдэглэв.

зураг

АмЧам Монголын ТУЗ-ийн Дарга Гари Биондо “2023 оныг эргэн харахад бид хамтдаа хүрсэн амжилтаараа бахархаж байна. Манай танхим инновац, өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзлээ. Бид нийт гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ манай байгууллагын гол зарчим болох чөлөөт зах зээлийн эдийн засгийн замналыг ямагт баримталсаар байх болно” хэмээв.

Хурлын үеэр ТУЗ-ийн шинэ гишүүдийг сонгох сонгууль өрнөж, нийт 11 нэр дэвшигч дундаас санал хураалт явуулж, таван төлөөлөгчийг олонхын саналаар сонголоо. Үүнд:

  • Батсүрэнгийн Баттүшиг, ОНДО ХХК-ийн Стратеги хариуцсан захирал,
  • Найдандоржийн Түмэндэмбэрэл, Мера группийн Гүйцэтгэх захирал,
  • Эрдэнэбаярын Энхцэцэг, Блүүмберг ТВ Монголиагийн Гүйцэтгэх захирал,
  • Энхсайханы Хонгорзул, Рио Тинто Монгол ХХК-ийн Компанийн хөгжил хариуцсан захирал, ба
  • Лхагважавын Энхтөр, М-Си-Эс Инвестмент ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал нар багтав.

зураг

Хурлын хаалтын үеэр шинэ гишүүд болох "Nice Move Logistics" ХХК болон "Mongolian National Rare Earth Corp" ХХК- ийн төлөөлөгч нарт баяр хүргэж, шинэ гишүүнчлэлийн өргөмжлөл гардуулав.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 11 цаг 53 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 12 цаг 0 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 12 цаг 9 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 12 цаг 33 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 12 цаг 39 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 цаг 6 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 14 цаг 5 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 14 цаг 28 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 14 цаг 35 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top