x

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт өнгөрсөн оноос 23 хувиар өсжээ

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодрууллаа.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн, дулааны цахилгааны станцуудын нүүрс зэрэг улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулахад онцгой анхааран ажилладаг.

Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь хил гаалийн бүрдүүлэлт, ачаа тээврийн болон техникийн үзлэгийг технологит хугацаанаас богино хугацаанд гүйцэтгэж, хүрэх өртөөдөд нь шуурхай тээвэрлэн хүргэж байна. 

2023 оны 11 дүгээр сарын 1-нээс 24-ний өдрийг дуусталх хугацаанд ОХУ болон БНХАУ-аас нийт 2390 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авч, саатал тасалдалгүй 24 цагийн турш тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 551 вагоноор буюу 23 хувиар өсжээ. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сард ОХУ-аас нийт 2226 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн хүлээн авч тээвэрлэснээс АИ 92 бензин 708 вагон, АИ 95 бензин 30 вагон, дизелийн түлш 1280 вагон, ТС-1 онгоцны түлш 82 вагон, газ 39 вагон, керосин, бутан зэрэг бусад 87 вагоныг  хүлээн авч тээвэрлэв.

Мөн хугацаанд БНХАУ-аас нийт 164 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авч тээвэрлэснээс бензин 29 вагон, дизелийн түлш 79 вагон, онгоцны түлш 56 вагон тус тус байна.

Тэрчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс ОХУ-аас импортоор орж ирэх нефтийн бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэн Монгол Улсад оруулж ирэх асуудлаар “Оросын төмөр замууд” НХН-д албан бичиг хүсэлтээ хүргүүлж, байнгын холбоотой ажиллаж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид ч улс орны нийгэм, эдийн засагт онцгой үүрэгтэй нефтийн бүтээгдэхүүний тээврийг тасралтгүй, шуурхай, найдвартай тээвэрлэхэд онцгой анхааран ажиллах болно” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 11 цаг 55 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 12 цаг 2 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 12 цаг 12 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 12 цаг 35 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 12 цаг 41 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 13 цаг 8 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 14 цаг 7 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 14 цаг 30 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 14 цаг 37 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 14 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top