x

Голомт банк OneSky хүүхэд хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Голомт банк “OneSky” хүүхдийн төлөөх олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Голомт банк тус байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулах, амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх юм. 2024 оны 6-р сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөөд буй хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулснаар бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ур чадварыг нь нээн илрүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороололд дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөх, жилийн дөрвөн улиралд тоглонгоо сурч хөгжих боломжийг олгоно.

Тус төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөж байна. Ташрамд дурдахад хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид ч мөн адил хүүхдүүдээ тоглуулангаа өөрсдөө сургалтад хамрагдаж, сурч хөгжих боломжийг бүрдүүлж өгч буйгаараа энэ төсөл онцлогтой.

Арга хэмжээний үеэр OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс “Голомт банктай эхлүүлж буй энэ хамтын ажиллагаа гайхамшигтай эерэг байгаад баяртай байна. Манай байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явахад анхаарч олон талын дэмжлэг үзүүлж байгаа явдалд гүн талархал илэрхийлье. Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд бид цаашид Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдардаг гэр бүлүүдэд болон тэдний хүүхдүүдэд зориулсан сургалт хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж тууштай ажиллах болно.” хэмээсэн юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Хүүхэд бүр амьдралынхаа эхэн үед буюу 0-4 насандаа чанартай сайн асаргаа халамж авах, эрүүл орчинд өсөж торних эрхтэй. Энэ тал дээр OneSky байгууллага шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, маш нарийн арга барилын дагуу их үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулдаг. Банк, санхүүгийн байгууллагуудаас Голомт банк энэ төсөлд анхлан нэгдэж, хүүхдэд ээлтэй санаачилгыг дэмжиж хамтрах болсондоо баяртай байна.” гэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэгч Голомт банкны хувьд хүүхэд залуусын эрүүл мэнд, боловсролд хувь нэмэр оруулах сайн үйлсийн ажлуудаа илүү өргөжүүлэн тэлж олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүлээд байна. Голомт банкны зүгээс хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхнийг бяцхан хүүхдүүдэд аз жаргал, баяр хөөр бэлэглэх гэгээн үйлсэд нэгдэхийг мөн уриалж байна.

Хүүхэд бүр аз жаргалтай байг!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 41 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 58 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 21 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 27 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 54 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 53 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 17 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 23 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top