x

“Women Owned” тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүллээ

Голомт банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран бизнесийн зах зээлд нэвтрүүлж буй “Women Owned” тохирлын тэмдэгтийг танилцуулах албан ёсны арга хэмжээ 2023.11.08-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон Монголын ТОП компанийн төлөөллүүд, олон улсын байгууллагууд, холбогдох албаны хүмүүсийг хамруулсан нийт 200 гаруй зочид уригдан оролцлоо.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн илтгэлүүд, төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийг панелистаар урьсан хэлэлцүүлэг зэрэг сонирхолтой үйл ажиллагаагаар дүүрэн нэг өдрийн хөтөлбөрийг зочдод хүргэлээ.

Энэ үеэр “Women Owned” тохирлын тэмдэгт ашиглах хүсэлт илгээсэн нийт байгууллагуудаас шалгуур үзүүлэлтүүдийг хангасан зарим компанийн төлөөлөл болгон Life Balance ХХК, CSL ХХК, SabaX болон Цайдам Трейд ХХК зэрэг компаниудад тохирлын тэмдэгт ашиглах эрхийн гэрчилгээг албан ёсоор гардуулан өгсөн юм.

Мөн Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичгийг байгуулснаар банкны харилцагч байгууллагуудыг бизнесийн ёс зүй, комплаенстай холбоотой зөвлөгөө, мэдээллээр хангах, сургалт арга хэмжээг зохион байгуулахаас гадна бизнесийг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Ийнхүү Голомт банкнаас санаачлан эхлүүлсэн “Women Owned” тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж, албан ёсоор нээлтээ хийлээ. Бизнес эрхлэгч эмэгтэй та ч бас “Women Owned” тохирлын тэмдэгтийг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглах боломжтой бөгөөд дараах QR-ийг уншуулан бүртгүүлэх хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 58 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 17 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 23 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top